УИХ-ын тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, Аймгийн ИТХ-аас хамтран хэрэгжүүлж буй төлөөллийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн 126 багийн иргэд нийтийн хурлын дарга нарыг чадавхижуулах сургалтыг 2017 оны 10 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд зохион байгууллаа. Уг сургалтанд манай сумын багийн иргэд нийтийн хурлын дарга П.Ганхуяг, Б.Баярсайхан, Д.Дашмягмар, Б.Баасанчулуун, Ч.Азбаяр, Л.Баатарчулуун нар идэвхитэй хамрагдлаа. сургалтын дараа Нутгийн удирдлагын холбооны "Хүндэт өргөмжлөл"-өөр Шарга багийн иргэд нийтийн хурлын дарга Ч.Азбаяр шагнагдлаа.