Цагаан-Уул сумын ИТХ

Цагаан-Уул сумын ИТХ

ил тод ил тод

ХХААХҮ-ийн сайд аймагт ажиллав

2017-12-07

Дундговь аймгийн Эрдэнэдалай, Дэлгэрхангай, Сайхан-Овоо суманд хөрш зэргэлдээ аймгийн малчид оторлон ирж буйтай холбогдуулан ХХААХҮ-ийн Сайд Б.Батзориг, ХНХ-ын сайд С.Чинзориг нар Дундговь аймагт ажиллаж, Өвөрхангай,  Дундговь аймгийн засаг дарга Г.Ганболд О.Бат-Эрдэнэ нартай уулзаж отор нүүдлийг зохицуулах  талаар санал солилцлоо. Одоогийн байдлаар Эрдэнэдалай суманд хил залгаа Төв, Өвөрхангай, Булган аймгийн 149 өрхийн  130 гаруй мянган мал, Дэлгэрхангай суман 77 өрхийн 79 мянган мал оторлож байна. Тэд отрын бүс нутаг болох Сайхан-Овоо суманд уулзалт хийлээ. Уулзалтын үеэр ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Дундговь аймгийн сумдын хувьд Өвөрхангай аймгийн малчдаас төлбөр хураамж авахгүй. Харин малчид хоорондоо тохиролцоод өвөлжөө бууцаа ашиглах хэрэгтэй гэлээ.
Аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ хэлэхдээ: "-Бид нэгэнт нүүгээд ирсэн малчдыг боломжоороо өвөлжүүлж төрийн үйлчилгээг үзүүлнэ. Харин дахин нэмж отор нүүдэл хүлээн авах боломж нөхцөл тааруу, аймгийн нийт бэлчээрийн 30 хувьд даац 2-3 дахин хэтрээд байгааг" дурьдсаны зэрэгцээ адууг бог малын бэлчээрээс тусгаарлахыг оторчдод сануулаад орон нутгийн зүгээс ямар нэгэн татаас төлбөр авахгүй, харин малчдын хоорондын тохиролцоог төрөөс зохицуулах боломжгүй гэлээ. Хоёр тал харилцан тохиролцсоны үндсэн дээр хаа хаанаа анхаарч хэв журмыг сахиж малчдын отор нүүдлийг зохицуулж өвөлжүүлж хаваржуулах дээр санал нэгдлээ гэж мэдээлэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3333
2172 / 65%
696 / 21%
227 / 7%
238 / 7%