Цагаан-Уул сумын ИТХ

Цагаан-Уул сумын ИТХ

ил тод ил тод

НӨУБ-ын шилдгүүдийг тодрууллаа

2017-12-27

Дундговь аймгийн Нутгийн өөрөө удирдах байгууллагуудын Шинэ жилийн баярыг 12 сарын 22-ны өдөр аймгийн ИТХ-ын дарга, Тэргүүлэгчид, бүх сумдын ИТХ-ын дарга, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нар , Ажлын албаны ажилтнуудыг оролцуулан зохион байгуулж , шилдэг хүмүүсээ шалгаруулж шагнаж урамшууллаа.

Нутгийн удирдлагын байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, ардчилал, хүний эрхийг дээдлэн иргэддээ үйлчлэх, ил тод нээлттэй үйл ажиллагааг төлөвшүүлэхэд мэдлэг чадвар, хүч хөдөлмөрөө дайчлан ажилласан Өлзийт сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ж.Наранжав,  Дэрэн сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Ч.Баярмаа,  Дэлгэрхангай сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Ч.Мөнхтуяа,  аймгийн ИТХ-ын ажилтан Ш.Оюун нарыг Нутгийн удирдлагын Тэргүүний ажилтан цол тэмдгээр,  Монголын нутгийн удирдлагын тогтолцоо, өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн, хөгжүүлэх их үйлст амжилт гарган иргэд олон  нийтийнхээ итгэлийг хүлээн  сонгогдож, орон нутгийнхаа хөгжлийн бодлогод оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлж Монголын нутгийн удирдлагын Холбооны дээд шагнал Соёмбо медалиар  Д.Жаргалмаа /Говь-Угтаал сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга/, С.Баярхүү /Баянжаргалан сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга,  Б.Эрдэнэтуяа /Сайнцагаан сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга,  Д.Уранбилэг /Өндөршшил сумын ИТХ-ын дарга/ шагнагдлаа.

 Мөн  орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэнд оруулсан үнэтэй хувь нэмрийг  үнэлэн  Аймгийн хүндэт тэмдгээр  Өлзийт сумын ИТХ-ын дарга Х.Отгонмөнх, Сайхан-Овоо сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Цогхийморь нар  , Аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр  Гурвансайхан сумын ИТХ-ын дарга Р.Сүхбаатар,  Дэлгэрхангай сумын ИТХ-ын дарга Т.Уранбилэн нар шагнагдлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3333
2172 / 65%
696 / 21%
227 / 7%
238 / 7%