Хүнс, хөдөө аж
ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын хөрөнгө оруулалтаар Япон улсын Yamaha
брэндийн 15 мотоциклийг Дундговь аймгийн сумдын мал эмнэлэг,
үржлийн тасгуудад олгосныг аймгийн ИТХ-ын дарга
С.Сүхбаатар, аймгийн Засаг дарга О.Бат-эрдэнэ, ХХААГ-ын дарга
Б.Мөнхжаргал нар гардуулж өглөө. Мал эмнэлэг үржлийн тасгууд мотоциклтой
болсноор шаардлагатай үед малчны хотонд түргэн шуурхай очиж ажил үүргээ
гүйцэтгэх боломжтой болж байгаа юм.