Цагаан-Уул сумын ИТХ

Цагаан-Уул сумын ИТХ

ил тод ил тод

Цагаан-Уул хонийг үүлдвэрээр улсын бүртгэлд 2017 оны 12 дугаар сарын 25-нд бүртгэж гэрчилгээ олгов.

2018-01-02

  Цагаан-Уул хонины үүлдрийг бий болгохын төлөө олон жил хөдөлмөрлөсөн үе үеийн мал зүйч, малын эмч, мэргэжилтнүүд болон үүлдрийг эцсийн байдлаар бий болгож баталгаажуулах ажлыг сүүлийн хэдэн жил зохион байгуулсан. Эрдмийн ажил хийсэн  ХААИС-ийн хүндэт доктор, профессор, Монгол Улсын зөвлөх мал зүйч Б.Чутнай, Монгол улсын зөвлөх мал зүйч Д.Доржсэмбэ гуай нар  Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/177 дугаар тушаалыг үндэслэн Монгол улсад шинээр бүтээсэн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын мах өөхний бүдүүвтэр ноост "Цагаан-Уул" үүлдрийн хонийг улсын бүртгэлд 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр бүртгэж гэрчилгээг  шинэ оны босгон дээр Цагаан-Уулчуудад гардуулан өглөө.
Цагаан-Уул үүлдрийн хонийг өсгөн үржүүлж байгаа сумынхаа нийт малчдад гүн талархал илэрхийлэе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1324
515 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%