Цагаан-Уул сумын ИТХ

Цагаан-Уул сумын ИТХ

ил тод ил тод

2017-02-22 №1 Итгэмжлэлсэн төлөөлөгч батлах тухай

2017-02-22

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  17-р зүйлийн 17.1.8, 17.1.10 дахь,  Монгол Улсын Үндсэн Хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 59-р зүйлийн 59.2 дахь,  62-р зүйлийн 62.1, 62.2 дахь заалт,  Монгол Улсын Иргэний хуулийн 62-р зүйлийн 62.3 дахь заалтыг тус тус үндэслэн багийн Иргэдийн Нийтийн хурлаас ТОГТООХ нь:

1.      Аспайр Майнинг лимитед /Хургатай хайрхан ХХК, Овоот Коал Майнинг ХХК/ компани Овоотын MV-017098 дугаартай ашиглалтын лиценз, Овоотын XV-017003, Хуримтын XV-014637, XV-014510 дугаартай хайгуулын зөвшөөрлүүдийг хууль бусаар эзэмшиж байгаа, Эрдэнэт хот Овоотын чиглэлийн төмөр замыг Цагаан-Уул сумын Шарга/5-р/ багийн зуслангийн болон хаваржааны нутгийг дайруулан тавихаар төлөвлөж байгаа зэрэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дах “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэсэн заалтыг болон бусад хууль тогтоомжийг ноцтой зөрчиж байгаа тул дээрхи зөвшөөрүүдийг цуцлуулах, төмөр зам тавиулахгүй байх саналыг сумын Засаг дарга Д.Түмэнбаяр, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Х.Даваасүрэн, Монгол Улсын Их хурлын гишүүн Ц.Даваасүрэн нарт уламжилсугай.   

2.      Эрдэнэт хотоос Овоотын орд хүртэл Нортерн Рэйлвэйс ХХК-ий барих төмөр замын барилга, тээвэр, Аспайр майнинг лимитед компаний нүүрсний уурхайн хайгуул, олборлолтын зөвшөөрлүүд, гэрээнүүдийг хүчингүй болгохтой холбоотой “Монгол Улсын Засгийн Газар, түүний харъяа яам, агентлагуудад  холбогдох нэхэмжлэлийн хүрээнд Захиргааны хэргийн бүх шатны шүүхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20-р зүйлд заасан нэхэмжлэгчийн эдлэх эрх, үүргийн дагуу тус хуулийн 28-р зүйлийн 28.1, 28.2, 28.2.1-28.2.8-д заасан эрх, үүргийг буюу захиргааны хэрэгт нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Шарга /5 дугаар/ багийн Иргэд нийтийн хурал болон  иргэд биднийг /цаашид Төлөөлүүлэгч гэх/, төлөөлөн оролцож, нэхэмжлэлийн  шаардлага гаргах, гарын үсэг зурах, хариу тайлбар гаргах, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах, шаардлагыг өөрчлөх, ихэсгэх, эсхүл багасгах, сөрөг нэхэмжлэл гардан авах, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн зөвшөөрөх, татгалзах, тайлбар гаргах, эвлэрэх, шүүхийн шийдвэрийг давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, бүх шатны шүүх хуралд оролцох, шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол хүлээн авах, шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхийг шаардах, эдгээрт гарын үсэг зурах, өмгөөлөгч авах, гэрээ хийх эрх”-ийг 2 /хоёр/ жилийн хугацаатай, гуравдагч этгээдэд итгэмжлэлээр олгогдсон эрхийг шилжүүлэх эрхтэйгээр Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энгельс гудамж, ҮТБ 10-79 тоотод байрлах 8229805 регистрийн дугаартай Хөвсгөл нутгаа хамгаалъя ТББ болон Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 1-р хороо, 2-р хороолол, Энгельс гудамж, ҮТБ 10-79 тоотод оршин суух иргэн РГ85051511 регистрийн дугаартай Нацагдоржийн Энхбаатар нарт /цаашид Төлөөлөгч гэх/ итгэмжилсүгэй.

3.      Итгэмжилсэн төлөөлөгч Хөвсгөл Нутгаа Хамгаалъя ТББ болон Н.Энхбаатартай нягт хамтран ажиллаж бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахыг багийн Засаг дарга Ц. Оргилбулаг болон багаас сонгогдсон сумын Иргэдийн Хурлын төлөөлөгч А.Дэмбэрэлсамбуу, Д.Мягмар, Д.Ядамсүрэн, Ц.Түдэв нарт үүрэг болгосугай.

 

 

ДАРГА                                   Ч.АЗБАЯР


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%