Монгол улсын Засаг захиргаа , нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4 дэх заалтыг үндэслэн ТОГТООХ НЬ:
1. Иргэдийн саналыг тусган багийн Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх “Үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг Хавсралтаар баталсугай.
2. Багийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлж нягт хамтран ажиллахыг сумын Иргэдийн хурлын төлөөлөгчид, багийн ИНХ-ын тэргүүлэгчид, багийн иргэдэд даалгасугай.
3. Үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт болон хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа жил бүр хэлэлцүүлэн дүгнүүлж ажиллахыг багийн Засаг дарга Ц.Оргилбулагт үүрэг болгосугай.
ДАРГА Ч.АЗБАЯР