Цагаан-Уул сумын ИТХ

Цагаан-Уул сумын ИТХ

ил тод ил тод

2017-02-22 №3 Сум хөгжүүлэх сангийн зөвлөлийн багийн Төлөөллийг сонгох тухай

2017-02-22

            Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.9, засгийн газрын 2016 оны 153 дугаар тогтоолын хавсралт “сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-ын з дугаар зүйлийн 3.3.2, 3.3.3, 3.4.1 дахь заалтыг үндэслэн багийн ирэд нийтийн хурлын хуралдаанаас ТОГТООХ НЬ:

1.    Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавих чиг үүрэг бүхий шарга багийн төлөөлөлөөр Дашдоржийн Ядамсүрэнг, Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн шарга багийн төлөөлөлөөр Нармандахын Бат-Эрдэнийг томилон сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд уламжилсугай.

2.    Уг журмын дагуу багийн төлөөллөөр сонгогдсон Д.Ядамсүрэн, Н.Бат-Эрдэнэ нартай нягт хамтран ажиллахыг багийн засаг дарга Ц.Оргилбулагт даалгасугай.

 

 

ХУРЛЫН ДАРГА                             Ч.АЗБАЯР


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%