Монгол улсын Засаг захиргаа , нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.10, Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэхь заалтыг үндэслэн багийн Иргэд нийтийн хурлын хуралдаанаас ТОГТООХ НЬ:
1. Халтарын өтөгт шинээр өвөлжөөний барих Б.Батжаргалын, Буянтын доод эрэгт өвөлжөөний хашаа шийнээр барих П.Сэрээнэндорж нарын хүсэлтийг зөвшөөрөн баталсугай.
2. Сумын Засаг даргад уламжилж газрын зөвшөөрөл олгуулах болон бусад хуулинд заагдсан эрх үүргийн хүрээнд дэмжлэг үзүүлж ажиллахыг багийн Засаг дарга Ц.Оргилбулагт даалгасугай.
ХУРЛЫН ДАРГА Ч.АЗБАЯР