Монгол улсын Засаг захиргаа , нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.10, Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэхь заалтыг үндэслэн Шарга багийн Иргэд нийтийн хурлын хуралдаанаас ТОГТООХ НЬ:
1. Шарга багийн бог малын хээлтүүлэгчийн өвөлжөөний хашааг Буянтын Хөх дэлд барихаар шийдвэрлэсүгэй.
2. Уг шийдвэр гарсантай холбогдуулан 2013 оны 05 дугаар сарын 17 -ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.
3. Сумын Засаг даргад уламжилж газрын зөвшөөрөл олгуулах болон хашаа барихад шаардагдах хэрэглээний модыг шийдвэрлүүлэн хашаа барих ажлыг зохион байгуулаж ажиллахыг багийн Засаг дарга Ц. Оргилбулагт даалгасугай.
ДАРГА Ч.АЗБАЯР