Монгол улсын Засаг захиргаа , нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.10,Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэхь заалтыг үндэслэн Шарга багийн Иргэд нийтийн хурлын хуралдаанаас ТОГТООХ НЬ:
1. Шарга багийн нөөцөлсөн бэлчээр болох өвөлжөө, хаваржаа, хадлангийн талбай бүхий газруудын хамгаалалтыг сайжруулж багийн Иргэд нийтийн хурлаас баталсан “Бэлчээр ашиглах журам”-ыг хэрэгжүүлэхэд доорхи зөрчлүүдийг арилган журамлах шаардлагатай байгааг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Х.Даваасүрэн, сумын Засаг дарга Д.Түмэнбаяр нарт уламжилсугай. Үүнд:
a. Нөөцөлсөн бэлчээрт хурдан морь сойдгийг таслан зогсоох
b. Сумын төвд олон тооны адуу, үхэрийг маллахгүй байх, хөдөөгийн 5 багийн зөвшөөрөгдсөн газар маллах.
c. Нядалгааны мал олон тоогоор нөөцөлсөн бэлчээрт маллахгүй байх
d. Багийн Иргэд нийтийн хурлаар хэлэлцүүлээгүй, зөвшөөрөөгүй газар баригдсан өвөлжөө, хаваржааны хашааг цэгцлэх
e. Сумын бэлчээр ашиглах журмын хэрэгжилтийг сайжруулж, нэмэлт өөрчлөлт оруулах
2. Сумын Иргэдийн хуралдаанаар асуудал боловсруулан хэлэлцүүлэхийг Шарга багаас сонгодсон сумын Иргэдийн Хурлын төлөөлөгч нарт даалгасугай.
ДАРГА Ч.АЗБАЯР