Цагаан-Уул сумын ИТХ

Цагаан-Уул сумын ИТХ

ил тод ил тод

"Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл" аяны нээлт боллоо

2018-07-09

Орон нутагт бүртгэгдэж буй зам тээврийн хэрэг, ослыг бууруулах, урьдчилан сэргийлэх шалтгаан нөхцөлийг арилгуулах, ажлын үр дүнг дээшлүүлэхээр “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аяныг нээлт хийлээ.Тус аяныг аймгийн ИТХ, ГХУСАЗСЗ, Цагдаагийн газар, Сайнцагаан сумын ГХУСАЗСЗ, Аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ, Онцгой байдлын газар , Татварын хэлтэс, Эрүүл мэндийн газар, Авто тээврийн үндэсний төв, Албан журмын даатгалууд, Жолооны сургалтын байгууллагатай хамтран зохион байгуулж байна. Аяны нээлтийн үеэр жолоодох эрхийн үнэмлэх үрэгдүүлсэн болон хуучин үнэмлэх солих иргэдийн материалыг хүлээж авах, солигдож ирсэн үнэмлэхийг эзэнд нь тараах, эрх хасагдсан жолооч нараас эрх сэргээх шалгалт авах Даатгал,оношлогоо, татвар, эрүүл мэнд, жолооны сургалтын байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчлах, иргэдэд үйлчилгээг үзүүлэх Баяр наадмын үеэр хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн зөвшөөрөл тараах ажлыг зохион байгуулах Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэл болон аяныг сурталчилсан зурагт хуудас наасан автомашины цувааг аймгийн төвөөр тойруулж үйл ажиллагааг сурталчлах Төв талбайн лед дэлгэцээр зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр бэлдсэн богино хэмжээний кино, шторк гаргаж иргэдэд мэдээлэл өгөх зэрэг иргэдэд мэдээлэл хүргэх, сурталчлах ажлыг зохион байгууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3333
2172 / 65%
696 / 21%
227 / 7%
238 / 7%