Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал анхдугаар хуралдаанаар аймгийн ИТХ-ын даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэж, АН-ын бүлгээс Өлзийт сумаас сонгогдсон төлөөлөгч С.Од-Эрдэнэ, МАН-ын бүлгээс Сайнцагаан сумаас сонгогдсон Төлөөлөгч Б.Өлзийбаяр нарыг аймгийн ИТХ-ын даргад нэр дэвшүүлэн санал хураалтыг нууцаар явуулж, хуралдаанд оролцсон 23 Төлөөлөгчийн 65,7 хувийн саналаар С.Од-Эрдэнэ аймгийн ИТХ-ын даргаар сонгогдлоо.