Цагаан-Уул сумын ИТХ

Цагаан-Уул сумын ИТХ

ил тод ил тод

АЙМГИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ ДӨРӨВДҮГЭЭР ХУРАЛДААНЫ ТОВ БАТЛАГДЛАА

2021-04-19

Өнөөдөр буюу 2021 оны 04-сарын 19 өдөр Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит 6-р хуралдаан 100 хувийн ирцтэй цахимаар хуралдлаа.Хуралдаанаар
1. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит дөрөвдүгээр хуралдааны товыг 2021 оны 05-р сарын 05-ны өдөр танхим болон цахимаар хуралдахаар товлолоо.
2. Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2021 онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээний жагсаалтад өөрчлөлт оруулах тухай, Мөн Аймгийн Засаг даргын ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд зарцуулах зардлын норматив батлах тухай танилцуулгыг аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Г.Энхтайван танилцуулж аймгийн ИТХ-ын дөрөвдүгээр хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.
3. Аймгийн Орон нутгийн өмчийн газраас Өндөршил сумын Эрүүл мэндийн төвийн орон сууц хувьчлах тухай, Аймгийн ЗДТГ-ын орон сууцны түрээсийн төлбөрийн жишиг үнэ тогтоох тухай асуудал оруулсныг хэлэлцэн тус орон сууцыг хувьчлахаар, аймгийн ЗДТГ-ын орон сууцны түрээсийн жишиг доод үнийг 1 метр квадрат тутамд 2000 төгрөг байхаар хэлэлцэж тогтоолоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3333
2172 / 65%
696 / 21%
227 / 7%
238 / 7%