Цагаан-Уул сумын ИТХ

Цагаан-Уул сумын ИТХ

ил тод ил тод

“МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫГ БЭХЖҮҮЛЭХ” НЬ ТӨСЛИЙН СУРГАЛТЫГ ГУРВАН СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2021-05-12

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба нь УИХ-ын тамгын газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөлтэй хамтран сумдын ИТХ-ын төлөөлөгч нарт сургалт зохион байгуулж байна. 2021 оны 05-р сарын 11-ний өдөр тус сургалтыг Сайнцагаан, Дэлгэрхангай, Баянжаргалан суманд нэгэн зэрэг амжилттай зохион байгууллаа.
Сургалтаар хууль эрх зүйн мэдлэг олгох, тэднийг чадавхжуулах, сумын ИТХ-д хуулиар олгогдсон эрх үүргийг хэрэгжүүлэхэд ИТХ-ын төлөөлөгчдөд шаардлагатай суурь мэдлэгийг олгох, практикт гарч байгаа хүндрэлийг шийдвэрлэх арга замыг хэлэлцэх арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор хийгдэж байгаагаараа ач холбогдолтой юм.
Төлөөлөгчид сургалтаас олж авсан мэдлэг, мэдээллээ бататган сургалтыг чөлөөт ярилцлагаар үргэлжлүүллээ. Төлөөлөгчдийн зүгээс ихэвчлэн сум орон нутгийн төсөв санхүү, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг нэмэгдүүлэх талаар мөн Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуульд орсон өөрчлөлтүүд зэрэг агуулгаар асуулт ирүүлж сургагч багш нараас зохих хариултыг хүлээн авлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3333
2172 / 65%
696 / 21%
227 / 7%
238 / 7%