Цагаан-Уул сумын ИТХ

Цагаан-Уул сумын ИТХ

ил тод ил тод

“ТОГТВОРТОЙ АМЬЖИРГАА 3” ТӨСЛИЙН ЧАДВАР БЭХЖҮҮЛЭХ БАГ СУМДАД АЖИЛЛАЖ БАЙНА

2021-08-20

“Тогтвортой амьжиргаа-3” төслийн зүгээс жил бүр ОНХС-нд жилийн гүйцэтгэлийн үнэлгээ хийдэг. Дундговь аймаг тус сангийн 2021 оны жилийн гүйцэтгэлийн дундаж үнэлгээг 70 хувьд хүргэх зорилт дэвшүүлсэн.
Жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь орон нутагт ОНХС-ийн үйл ажиллагаа хууль, журмын дагуу олон нийтийн оролцог хангаж явагдаж байгаа эсэхийг үнэлэхээс гадна үнэлгээний үзүүлэлтээс хамаарч тухайн суманд урамшуулал олгогддог учир үнэлгээний үзүүлэлтийг сайжруулахыг зорьж ажиллаж байна.
Чадвар бэхжүүлэх багийн даргын 2021 оны 07-р сарын 23-ны өдрийн албан тоотын дагуу 2021 оны ОНХС-ын жилийн гүйцэтгэлийн үнэлгээний бэлтгэл ажил хангуулахаар 08-р сарын 02-ны өдрөөс эхлэн багийн гишүүд сумдад үүрэг чиглэл өгч ажиллаж байна.
ОНХС-ын жилийн гүйцэтгэлийн үнэлгээний дунджийг 70 хувьд хүргэхийн тулд урамшуулал авдаг сумдыг нэмэгдүүлэх шаардлагатай. ОНХС-ийн үйл ажиллагааг толгойлон ажиллаж байгаа хүмүүс шинэ тутам томилогдсон учир тэднийг чадваржуулахад ихээхэн анхаарч байна.Чадвар бэхжүүлэх багийн гишүүд 2021 онд 2 дугаар сард анхаарал татсан 2 суманд, 2021 оны 4-5 сард бүх сумдад чадваржуулах, жилийн гүйцэтгэлийн үнэлгээний бэлтгэл хангах, системд дадлага хийлгэх сургалтыг суманд хүрч 1-2 удаа мэдлэг, чадвараа дээшлүүлэх онлайн сургалтыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг Даргын Тамгын Газрын удирдлага, холбогдох мэргэжилтнүүд, бүх багийн Засаг дарга нарт зохион байгуулжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3333
2172 / 65%
696 / 21%
227 / 7%
238 / 7%