Цагаан-Уул сумын ИТХ

Цагаан-Уул сумын ИТХ

ил тод ил тод

НУТГИЙН УДИРДЛАГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА.

2022-04-11

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нутгийн удирдлагын хөгжлийн хороо 83,3 хувийн ирцтэйгээр 2022 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр цахим болон танхимын хэлбэрээр хуралдлаа. Тус хорооны даргаар аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, гишүүдээр Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Т.Мөнхбаяр, Л.Өлзийбүрэн, Э.Адьяабаатар, М.Баярсүх, Ч.Батмөнх нар сонгогдсон юм. Хорооны анхдугаар хуралдаанаар “Багийн хил заагийг батлах тухай” аймгийн ИТХ-ын 2019 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 07 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай, Аймгийн хэлний бодлогын салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Аймгийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Аймгийн ИТХ-ын ажлын албаны бүтэц батлах тухай, Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын төлөөлөгч сонгох тухай асуудлуудыг хэлэлцэн санал дүгнэлт гаргалаа. Мөн Хэлмэгдэгчдийн нэр төрийг сэргээж, дурсгалыг мөнхжүүлэх, соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөөнд санал өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3333
2172 / 65%
696 / 21%
227 / 7%
238 / 7%