Аймгийн ИТХ-ын ээлжит аравдугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг аймгийн ИТХ-ын бодлогын хороодоор хэлэлцэн санал дүгнэлт гаргалаа. Үүнд: Нутгийн удирдлагын хөгжлийн бодлогын хороо 3 асуудал, Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороо 7 асуудал, Нийгэм цахим хөгжлийн бодлогын хороо 2 асуудал, Байгаль орчин, аялал жуулчлал, хөдөөгийн хөгжлиийн хороо 2 асуудал нийт 14 асуудлыг хэлэлцэн санал дүгнэлт гаргалаа.