Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс зохион байгуулж буй "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэн бүрийн оролцоо чухал 2 сарын аяны хүрээнд аймгийн Цагдаагийн газартай хамтран сургалт нөлөөллийн ажлыг 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн 983 сурагч, 181 эцэг эх асран хамгаалагч төрийн албан хаагч, иргэдэд зохион байгууллалаа.
Уг сургалтаар Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, залилах, зам тээврийн осол, амиа хорлолт, архидан согтуурах, Гэр бүлийн хүчирхийлэл, Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх цахим гэмт хэрэг сэдвээр Цагдаагийн хошууч О.Мөнхсайхан, Цагдаагийн ахмад Ю.Одгэрэл, Цагдаагийн дэслэгч Ц.Хулан нар сургалтыг хийлээ.