Цагаан-Уул сумын ИТХ

Цагаан-Уул сумын ИТХ

ил тод ил тод

"ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР"-ИЙН АРГА ХЭМЖЭЭГ НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД УРИАН ДОР ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАЛАА.

2023-06-01

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 53 дугаар Зарлигаар Алдарт эхийн 1, 2 дугаар одонгоор нийт 18 ээж энгэрээ мялаалаа.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг ИТХ, ЗДТГ, ЕБС, Хүүхдийн 1, 2 дугаар цэцэрлэг, Соёлын төв, МУГЖ Р.Лхамжав гуайтай хамтран урлагийн тоглолтыг үзэгч олонд толилуулав.

ИТХ, ЗДТГ, МУГЖ Р.Лхамжав гуайтай хамтран Хүүхдийн 1, 2 дугаар цэцэрлэг, ЕБС-ийн сурагчдаас сурлагаараа амжилт гаргасан, зорилтот бүлгийн 16 сурагчдыг шагнаж урамшуулав.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд Иргэн бүрийн оролцоо чухал 2 сарын аяны хүрээнд зохион байгуулж байгаа Хүүхэд бүр байгаль хамгаалагч гар зургийн уралдааны шагналыг гардуулав.

ЕБС-ын Ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулсан 3*3 сагсан бөмбөгийн тэмцээний шагналын эздийг тодруулав.

ЕБС-ын бага, дунд ангийн сурагчдын дунд "Цагаан-Уул сумаа хэн сайн мэдэх вэ" АХА тэмцээнийг амжилттай зохиож шагналыг гардуулав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5854
4391 / 75%
916 / 16%
266 / 5%
281 / 5%