Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хорооны хурал 2023 оны 10 дугаар сарын 02-ны 15 цагт 60 хувийн ирцтэйгээр ИТХ-ын даргын албан өрөөнд болов. Хурлаар Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хорооны дарга П.Сэрээнэндорж, гишүүн Б.Мягмаржав, Ч.Дэрмэн нар ирэв. Мэдээлэл өгөх албан хаагчаар ИТХ-ын дарга Н.Алтанбаатар, Засаг даргын орлогч У.Аварзэд нар оролцов.
Хурлаар хэлэлцсэн асуудал: Байгаль орчны тасгаас хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар
Орон нутгийн хөгжлийн сангаар 2023 онд хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл солилцож үлдсэн ажлыг хурдан шуурхай хийх талаар үүрэг чиглэл өглөө.