Цагаан-Уул сумын ИТХ

Цагаан-Уул сумын ИТХ

ил тод ил тод

"ГОВИЙН БҮРД 2023" ХҮҮХДИЙН ШАТРЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2023-07-01

Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санаачлан зохион байгуулсан аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга нарын нэрэмжит цомын эзэн шалгаруулах хүүхдийн шатрын тэмцээн 2023 оны 06 дугаар сарын 29-ны өдрөөс 7 дугаар сарын 01-ны өдрүүдэд үргэлжилж амжилттай өндөрлөлөө. Тэмцээнд Дундговь, Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Сүхбаатар аймгуудын 80 гаруй шатар хүүхдүүд оролцож оюун ухаанаа уралдууллаа. Тэмцээний нээлтийн арга хэмжээнд Дундговь аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ, Нийслэлийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Батбямба, Дархан-уул аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Н.Энхбат, Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр, Өмнөговь аймгийн ИТХ-ын хэлтсийн дарга Бөхбат, Орхон аймгийн ИТХ-ын мэргэжилтэн Цогтбаатар нар оролцож шатарчин хүүхдүүдэд баяр хүргэж амжилт хүслээ. Нийт тэмцээнд оролцож буй хүүхдүүдэд "Говийн бүрд -2023" дурсгалын тэмдгийг гардуулан өглөө. Тэмцээний нээлтийн арга хэмжээнд Дундговь аймгийн "Тэнгэрийн тэмдэг" хүүхдийн театрын авьяаслаг хүүхдүүд мэндчилгээ дэвшүүллээ. Тэмцээний чөлөөт цагаар зуслангийн хөтөлбөрийн дагуу музей үзэх, сагсан бөмбөг, гар бөмбөг, олс таталт, Opеn mic, Сүм хөх бүрдийн явган аялал зэрэг арга хэмжээг ГБХЗХГ, Музейн хамт олонтой хамтран зохион байгууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3333
2172 / 65%
696 / 21%
227 / 7%
238 / 7%