Цагаан-Уул сумын ИТХ

Цагаан-Уул сумын ИТХ

ил тод ил тод

БНСУ-ЫН ЖОЛЛАНАМ АЙМГИЙН ИТХ-ЫН ДЭД ДАРГА БОЛОН АЛБАНЫ ХҮМҮҮС ДУНДГОВЬ АЙМАГТ АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ

2023-07-26

Дундговь аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэний урилгаар БНСУ-ын Жолланам аймгийн ИТХ-ын дэд дарга Гим Тай-Гюүн, Эдийн засаг, аялал жуулчлал, соёлын дэд дарга Ли Жэ Тэ нар болон албаны хүмүүс 2023 оны 07 дугаар сарын 25,26 ны өдрүүдэд Дундговь аймагт албан ёсны айлчлалыг хийлээ. Албан ёсны уулзалтад аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ, аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат мөн аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, Эфэс группийн ерөнхийлөгч С.Мөнхбат нар оролцлоо. Албан ёсны уулзалтаар Дундговь болон Жолланам аймгийн ИТХ-ын нь Дундговийн иргэдийн хөдөлмөр эрхлэлт, солилцооны төслүүдийг дэмжин ажиллах, хөдөө аж ахуйн салбарт ур чадварын хамтын ажиллагаа өрнүүлэх, харилцан туршлага солилцох зэрэг асуудлуудыг ярилцаж хамтран ажиллах санамж бичгийг Дундговь аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ, БНСУ-ын Жолланам аймгийн ИТХ-ын дэд дарга Гим Тай-Гюүн нар байгууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3333
2172 / 65%
696 / 21%
227 / 7%
238 / 7%