Цагаан-Уул сумын ИТХ

Цагаан-Уул сумын ИТХ

ил тод ил тод

"ИРГЭН БҮРИЙГ ЭРҮҮЛ ДАДАЛ, ЭРСДЭЛГҮЙ АМЬДРАЛД ХӨТӨЛЬЕ" сургалт боллоо

2024-01-31

2024 оны 01 сарын 31-нд сумын Соёлын төвд  "ИРГЭН БҮРИЙГ ЭРҮҮЛ ДАДАЛ, ЭРСДЭЛГҮЙ АМЬДРАЛД ХӨТӨЛЬЕ" яаны уриан дор удирдах ажилтнуудад зориулсан сургалт мэдээлэл амжилттай боллоо.

Сумын ИТХ-ын дарга Н.Алтанбаатар  - Эрүүл мэндийн чиглэлээр аймаг, сумын ИТХ-аас  гарсан шийдвэр, хөрөнгө оруулалт, цаашид анхаарах асуудлын талаар

ЭМТ-ийн дарга Н.Бат-Эрдэнэ - Зонхилон тохиолдох өвчлөл нас баралтын тэргүүлэн 5 шалтгаан, эргэн мэдээлэл, хүн амын эрүүл мэндийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудал, Шүдний өвчлөл өнөөгийн байдал , эрүүлжүүлэлт , эрт илрүүлэг үзлэг

Эмэгтэйчүүдийн их эмч О.Наранзаяа - Жирэмсний эрт үеийн хяналт, гэр бүл төлөвлөлт, эрт илрүүлэг үзлэгийн ач холбогдол, Халдварт бус өвчин  болон Халдварт өвчний ЭХЗ, эрт илрүүлгийн үзлэгт хамрагдахын ач холбогдол          

Хүүхдийн их эмч М.Энхцэцэг- Хүүхдийн эрүүл мэнд, эрт илрүүлэг үзлэгийн ач холбогдол, ОНБТБ, дархлаажуулалт

Нийгмийн ажилтан Ж.Сосорбарам -  ЭМС-ын 472-р тушаал “ЭМ-ийг дэмжигч байгууллага” танилцуулах, ЭМД-гч  өрхийн болзол журам, үе тэнгийн сургагч болон ОНА  бэлтгэх тухай

Их эмч З.Даваажаргал - Артерийн даралтын тухай

Засаг даргын орлогч дарга У.Аварзэд - Орчны эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх арга зам /хог хаягдал, хөрсний бохирдол сэдвээр тус тус сургалт мэдээлэл өгч ажиллалаа.

Сургалтад ИТХ, ЗДТГ, ЭМТ, ЕБС, СӨБ-1, СӨБ-2, "Галт дулаан" ХХК, ГТУА 073-р анги, Соёлын төв, Банк, зөвлөл холбоодын удирдлага, албан хаагчдын төлөөлөл хамрагдлаа.

 

Зохион байгуулч:   сумын  ЭМТ

Хамтран зохион байгуулагч: ИТХ, ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ

2024.01.31

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11241
8694 / 77%
1148 / 10%
398 / 4%
1001 / 9%