Цагаан-Уул сумын ИТХ

Цагаан-Уул сумын ИТХ

ил тод ил тод

“Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Харъяат бат суурьт хичээнгүй нягт бадрангуй хичээлт олныг баясуулагч Аймгийн хурц арслан Б.Баттогтох агсны нэрэмжит, аймаг цэргийн болон залуу 256 үндэсний бөхийн барилдаан зохион байгуулах тухай

2024-03-15

 

Засаг даргын 2020-2024 оны Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсны дагуу Цагаан-Уул сумаас төрж гарсан залуу Бөхчүүд, Гавъяат үйлстнүүдийг улс аймгийн хэмжээнд алдаршуулж, Улаанбаатар хотод байгаа нутгийн уугуул суугуул иргэдэд таниулан сурталчлахад оршино.

 
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат, аймгийн хурц, бадрангуй, хичээлт арслан Бат-Очирын Баттогтохын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаанд Архангай аймгийн Тариат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Очирням” ХХК, “Хүннү Шоес” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, цэргийн заан Өнөрбаянгийн Батсуурь түрүүлж, Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Бай хөндий цамхаг” ХХК, "Нэгдэл" клуб, "Их Богд" дэвжээний бөх, аймгийн арслан Чинбатын Алтангэрэл үзүүрлэв.
Дөрөвт Баян-Өлгий аймгийн Алтай сумын харьяат, “Ай Ти Эл Экспресс” ХХК, “Өлгийн хүчтэн” дэвжээний бөх, аймгийн хурц арслан М.Еркебулан, Ховд аймгийн Мөст сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Номин Холдинг” ХХК,” Ховд” дэвжээний бөх, аймгийн арслан Ц.Төмөрцоож нар шалгарлаа.
Наймд аймгийн арслан Л.Цээсүрэн, Г.Төрмөнх, Э.Баасанжав, сумын заан М.Мандахбаяр нар үлдэв.
 
 
Санаачлан зохион байгуулсан ИТХ, ЗДТГ-ын хамт олондоо талархал илэрхийлье.
Аймгийн хурц арслан Б.Баттогтох агсны гэр бүл үр хүүхдэд нь сайн сайхныг хүсье.
 
 
2024.03.15

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%