Цагаан-Уул сумын ИТХ

Цагаан-Уул сумын ИТХ

ил тод ил тод

“Мэдлэгийг түгээе” сургалт, уралдаан зохион байгууллаа.

2024-03-01

 

       Монгол хэлний тухай хуулийн дагуу 2025 оноос Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргийг төрийн болон үндэсний бичгээр хослон явуулах заалтын хэрэгжилтийн хангах, Засгийн газрын 2020 оны 3 дугаар сарын 18-ны 96 дугаар тогтоолоор баталсан  “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилготой. 

“Мэдлэгийг түгээе” сургалтын хөтөлбөрт Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба, Засаг даргын Тамгын газрын албан хаагчид оролцлоо.

Хөтөлбөрт дараах арга хэмжээг авч ажиллалаа.

 

1.

Төрийн албан хаагчийн өдөр тутамд хэрэглэгдэх үгийг Монгол бичигт хөрвүүлэн тараах

 

2.

Монгол хэлний тухай хуулийн танилцуулга

3.

Засгийн газрын 2020 оны 96 тогтоолоор батлагдсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III” дэд хөтөлбөрийг танилцуулах

4.

Кирил монгол үсэг болон уламжлалт монгол үсгийн харилцан хөрвүүлэх аргачлалыг заах http://trans.mglip.com/CyrillicC2T.aspx

5.

Монгол бичгийн үг цээжлэх уралдааныг зохион байгуулах

Нийт 41 албан хаагчид Төрийн албан хаагчийн зайлшгүй мэдэж байх үгийг Монгол бичигт хөрвүүлэн өглөө.  Цээжилсэн үгээрээ   2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд өрсөлдлөө.

1 дүгээр байр Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн  Г.Одгэрэл

2 дугаар байр ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн Н.Пүрэвжаргал, Байгаль хамгаалагч Н.Жанчивдорж нар орлоо. 

Идэвхтэй оролцсон нийт албан хаагч нартаа талархал илэрхийлье.

 

ИТХ-ын ажлын алба      2024.03.01

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%