Цагаан-Уул сумын ИТХ

Цагаан-Уул сумын ИТХ

ил тод ил тод

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Зөвлөлийн өргөтгөсөн хурал боллоо

2024-04-11

2024 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Зөвлөлийн өргөтгөсөн хурал боллоо.
 
Хуралдаанд ИТХ-ын дарга Н.Алтанбаатар, зөвлөлийн гишүүн Б.Цэрэннадмид, Ц.Бат-Эрдэнэ, Б.Мягмаржав, А.Цэцэгмаа нар мөн Эрүүл мэндийн төвийн дарга, Соёлын төвийн дарга, Ерөнхий боловсролын сургуулийн менежер, Засаг даргын Тамгын газрын дарга, Санхүү албаны дарга, ЗДТГ-ын нягтлан бодогч нар оролцов. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв.
 
2023 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажил, тэдгээрийн үр дүн, ундны усны тулгамдаж буй асуудал, бусад цагийн үеийн асуудлыг хэлэлцэж санал хүсэлтээ уламжиллаа.
 
ИТХ-ын зөвлөлийн хурлаар ИТХ-ын ээлжит XVI хуралдааныг 2024 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр хуралдуулахаар товлон зарлалаа.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%