Цагаан-Уул сумын ИТХ

Цагаан-Уул сумын ИТХ

ил тод ил тод

Сумын Эрүүл мэндийн төв ойрын дуудлагын автомашиныг хүлээн авлаа.

2024-04-22

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит XIV хуралдаанаар Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Түргэн тусламжийн автомашин шинэчлэх (Ойрын дуудлагын автомашин худалдан авах) ажилд 25 сая төгрөг төсөвлөн баталсан.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу Тендер зарлагдаж 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр сумын Эрүүл мэндийн төв ойрын дуудлагын автомашиныг хүлээн авлаа.
Хамтран ажилласан Засаг даргын Тамгын газар, сумын Эрүүл мэндийн төвийн бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1345
523 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%