Хуралдааныг Б.Туяа даргалан дараах асуудлыг хэлэлцүүллээ.
1. Зуслангийн бүс нутаг заах, намаржаанд буух хугацааг тогтоох тухай
2. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын санал эрэмбэлэх
3. Багийн өдөрлөгийн тов тогтоох
4. Өвөлжөө, хаваржааны газар эзэмшүүлэх тухай
БИНХ-ын хуралдаанд ирсэн малчид иргэд олон нийтэд сумын Засаг дарга С.Гончигням, багийн Засаг дарга Н.Доржпалам байгаль хамгаалагч Ч.Нямдаваа, хэсгийн төлөөлөгч А.Энхбаяр, мал эмнэлгийн тасгийн дарга Т.Чандмаа, хүнс жижиг дунд үйлдвэрлэл хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн М.Оюунчимэг, Шинэ хоршоо хөдөлгөөний сургагч багш нар мэдээ мэдээллийг хүргэн ажиллалаа.
Тосон багийн хүүхэд багачуудад нас насны ангилаар "Хүүхдийн эрхийг дээдэлье" уриан дор хөгжөөн тэмцээн зохион байгуулж, амжилттай оролцсон хүүхдүүдийг Тосон багийн малчин П.Дунгарын гэр бүлээс гарын бэлэг гардуулан өгч баяр хүргэлээ.