Цагаан-Уул сумын ИТХ

Цагаан-Уул сумын ИТХ

ил тод ил тод

БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫГ УДИРДАХ ДАРААРЛАЛ үлгэрчилсэн загвар

2024-08-26

Үлгэрчилсэн загвар

 

БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫГ

УДИРДАХ ДАРААРЛАЛ

 

1.     Баг хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргыг нэр дэвшүүлж, иргэдийн саналаар сонгож батлуулна.

2.     Тухайн сонгогдсон дарга:

Цагаан-Уул сумын ........................... багийн иргэдийн Нийтийн Хурлын  20... оны .... дугаар сарын .....-ний өдрийн ..... дугаар хуралдааныг нээснийг мэдэгдэнэ.

3.     Иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг иргэдийн Нийтийн Хурлын  хуралдааны дарга .................................. удирдаж хурлын хуралдааны тэмдэгдэл хөтлөх нарийн бичгийн даргаар ........................... ажиллана.

4.     Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулж иргэдээр батлуулна.

5.     Хурлын хуралдааны дэгийг танилцуулж иргэдээр батлуулна.

6.     Хуралд ажиллах редакцын комиссыг 3 хүнээр сонгуулж батлуулна.

7.      Тооллогын комиссыг 5 хүнээр байгуулж батлуулна.

8.     Хэлэлцэх асуудлыг дагуу багийн Засаг дарга мэдээлэл хийнэ. Засаг даргын мэдээлэлтэй холбоотой иргэд асуулт асууж, хариулт авна.

9.     Асуух асуулт байхгүй бол асуулт хариултаа  иргэдээр хэлэлцүүлж таслуулна.

10.  Хэлэлцэх асуудалтай холбоотой иргэд санал шүүмжлэл гаргана.

11. Баг, хорооны ажилд үнэлгээ өгөх асуудлыг илээр болон нууц санал хураалтаар явуулна. /Тооллогын комисс/

12.  Саналыг нууцаар хурааж дуусаад авсан саналаа тоолж дүнгээ гаргаж санал тоолсон дүнгийнхээ тухай тогтоолын төслийг иргэдэд танилцуулж, батлуулна.

13.  Баг, хорооны хийсэн ажилд нь үнэлэлт, дүгнэлт өгөх тухай тогтоолын төслийг иргэдэд тооллогын комисс танилцуулж батлуулна.

14.  Асуух асуулттай иргэд байхгүй бол асуулт хариултаа иргэдээр таслуулна.

15. Үг хэлэх санал гаргах иргэд байхгүй бол санал шүүмжлэлээ иргэдээр таслуулна.

16. Баг, хорооны өрхийн эмнэлгээс хийсэн ажил болон цагдаагийн хэсгийн байцаагчийн ажилд иргэдээс өгсөн үнэлгээг иргэдээр баталгаажуулна.

17.  Хуралд хэлэлцэх асуудал дууссан учир хурлын хуралдааныг хааж дуусгавар болгоно.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4293
2955 / 69%
842 / 20%
244 / 6%
252 / 6%