Цагаан-Уул сумын ИТХ

Цагаан-Уул сумын ИТХ

ил тод ил тод

БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛДААНД ЗОРИУЛСАН үлгэрчилсэн заавар

2024-08-26

Үлгэрчилсэн загвар

БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН

ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ДЭГ

1.     Дэгийн зорилго:

Энэхүү дэгийг багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг явуулахад баримтлах ба хурлын хуралдааны зохион байгуулалтыг зохицуулахад оршино.

2.     Зохион байгуулалт:

2.1.         Тухайн өдрийн багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаас хуралдааны даргыг нэр дэвшүүлэн сонгож иргэдээр батлуулна.

2.2.         Багийн иргэдийн төлөөллийг бүрэн оролцуулан иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг эхлүүлнэ.

2.3.         Тухайн өдрийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг тус хурлаас сонгогдсон хуралдааны дарга нээж эхлүүлнэ.

2.4.         Хуралдаанд хууль дээдэх, асуудлыг чөлөөтэй хэлэлцэж, цөөнхийн саналыг хүндэтгэн сонсож олонхын саналаар шийдвэрлэх зарчмыг удирдлага болгоно.

 

3.     Хуралдаанд оролцогч, түүний эрх үүрэг

3.1.    Монгол улсын Засаг захиргаа түүний удирдлагын тухай хуулийн 32  дугаар зүйлийн 32.3-т зааснаар иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэн оролцох эрхтэй.

3.2.    Мөн хуулийн 32.4т зааснаа иргэн баг, хорооны  иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд биеэр хүрэлцэн ирснээр баг, хорооны иргэдийн  Нийтийн Хурлын оролцогч болно.

3.3.    Мөн хуулийн 32.5-т зааснаар иргэдийн Нийтийн Хурлын оролцогч дараах эрх, үүрэгтэй.

3.3.1. хэлэлцэх асуудал санаачлах

3.3.2.  асуудал шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох

3.3.3.  хурлын шийдвэрийг тайлбарлан таниулах

3.3.4. хурлын хуралдааны даргыг сонгох, түүнд сонгогдох эрхтэй бөгөөд 32.5.5-т зааснаар хуралдааны дэгийг сахих үүрэгтэй.

          3.4 Засаг даргын тайланг 30 минутаас илүүгүй хугацаанд танилцуулна.

4.  Хуралд оролцогч үг хэлэх, санал, дүгнэлт, гаргах, асуулт асуух

    4.1. Иргэнд хуралд үг хэлж байр сууриа илэрхийлэх, санал, дүгэлт гаргах, тайлбар хийх, асуулт асуухдаа хуралдааны дэгийг сахиж дараах журмыг баримтална.

              4.1.1. Даргалагчийн тогтоосон хугацаанд тухай хэлэлцэж буй асуудалтай холбоотой санал, шүүмжлэл хэлэх, асуулт асуух.

              4.1.2.  Үг хэлэх, асуулт асуухаа урьдчилан мэдэгдэн дараалалд орж хуралдаан даргалагчаас зөвшөөрөл авах

              4.1.3  Хуралдаан даргалагч зөвшөөрөл өгөөгүй байхад үг хэлэх буюу асуулт асуух, энэхүү эрхээ эдлэхдээ бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, бусдыг доромжлох, нэр төрийг нь гутаах, басамжлах, яриаг нь таслах, өмнөөс нь үг хэлэх, өөрийн саналыг дэмжүүлэх буюу бусдын саналыг үгүйсгэх зорилгоор шахалт үзүүлэх, хүч хэрэглэх зэрэг ёс зүйд үл нийцэх үйлдэл гаргахгүй байх

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4293
2955 / 69%
842 / 20%
244 / 6%
252 / 6%