Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагаан-Уул сумын Цагдаагийн хэсгээс хамтран "Ногоон гэрэл цагаан шугам" нэгдсэн арга хэмжээний хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулсан "ШҮЛГИЙН УРАЛДААН"-д ирсэн шилдэг 8 шүлгийг хүргэж байна.
Шалгарсан бүтээлийг Хөвсгөл аймгийн Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтэст хүргүүлэн ажиллаж байна.
Уралдааны эхний 3 байрын шагналыг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ИТХ-ын даргын өрөөнд гардуулна.
Цагаан-Уул сумын ЗДТГ