“Үндсэн хуулиа дээдэлье” сэдэвт эсээ бичлэгийн уралдаанд оролцохыг урьж байна.
Тавигдах шаардлага:
- Уралдаанд оролцогчид өгөгдсөн сэдвийн хүрээнд өөрийн үзэл санааг чөлөөтэй илэрхийлсэн байх
- Зөв бичих дүрмийн болон найруулгын алдаагүй байх
- Эсээг 500-650 үгэнд багтааж А4 бичгийн цаасан дээр цэвэр гаргацтай бичих
- Өөрийн овог, нэр, холбоо барих утасны дугаар зэргийг дэлгэрэнгүй бичсэн байх
ДҮГНЭХ ЖУРАМ:
Эсээг 0-50 хүртэлх онооноор дүгнэх бөгөөд
1. Найруулга, зөв бичих дүрэм /20 оноо/
2. Бичих ур чадвар /10 оноо/
3. Сэдвийн агуулга, дэвшүүлсэн санаа, уялдаа холбоо /20 оноо/ байна.
ШАГНАЛ УРАМШУУЛАЛ:
1. Тэргүүн байр- Өргөмжлөл, мөнгөн шагнал
2. Дэд байр-Өргөмжлөл, мөнгөн шагнал
3. Гуравдугаар байр- мөнгөн шагнал
Материал хүлээн авах хугацаа:
2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 17:00 цаг хүртэл Цагаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны өрөөнд хүлээн авна.