ИТХ-ЫН НУТГИЙН УДИРДЛАГЫН ХОРОО,
ТӨСӨВ САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ХОРОО,
ХОТ СУУРИН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН ХОРООНЫ
ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙСЭН ТАЛААРХ АЖЛЫН ТАЙЛАН, САНАЛ ДҮГНЭЛТ
2025.01.22 Цагаан-Уул сум
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар олгогдсон эрх үүргийн хүрээнд Улсын төсвийн хөрөнгө оруулалт, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө, орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлын үр дүн, ашиглалт, хамгаалалтыг дээшлүүлэх, Сангийн сайдын 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 86 дугаар тушаал болон бусад хууль дүрэм журмын хэрэгжилтийг хангах зорилгоор 2024 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө, орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн төсөл, арга хэмжээ, объектод 2025 оны 01 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд удирдамжийн дагуу хяналт шалгалт хийлээ.
2025 оны 1 сарын 21-ны өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга У.Аварзэд, төлөөлөгч Б.Бямба-Эрдэнэ, төлөөлөгч Д.Пүрэвсүрэн, тэмдэглэл, хөтөлж, баримтжуулахаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын мэргэжилтэн Н.Пүрэвжаргал нарын бүрэлдэхүүнтэй Гал түймэр унтраах аврах анги 073-р анги, Эрүүл мэндийн төв, Соёлын төвөөр орж 2024 онд хийгдсэн хөрөнгө оруулалттай танилцлаа. Байгууллага тус бүрд газар дээр нь дараах зөвлөмжийг өгөн ажиллалаа.
БАЙГУУЛЛАГУУДАД ЗӨВЛӨХ НЬ:
Гал түймэр унтраах аврах анги 073-р ангид:
ОНХС-ын хөрөнгөөр хийгдсэн “Фитнес танхим байгуулах” ажил нь хууль журмын дагуу хийгдсэн боловч одоогоор гүйлтийн замаас бусад төхөөрөмжийг хэрэглэхгүй байна. Тиймээс фитнес нэг ажилтнаа ажлын хажуугаар мэргэшүүлж сургаад фитнесс танхимын бүх тоног төхөөрөмжийг бүрэн бүтэн ашиглаж байх, мөн албан хаагчид болон сум орон нутгийн сонирхогчдод зааж өгөх, цаашлаад тэмцээн уралдаанд оролцдог болохыг зөвлөв. Төсөл арга хэмжээний техникийн тодорхойлолт боловсруулахдаа сайтар судалгаа хийж, ажлын хөлсийг тусгаж бараа материалаа тооцож захиалга өгөхийг анхааруулав. Орон нутгийн хөрөнгөөр хийгдсэн Амьдрах орчин аюулгүй байдал хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн Гал унтраах ангийн агааржуулалтын хоолой зөрчилгүй хэвийн хийгдсэн. Гражны хаалгаар орж гардаг тул тус объектод дулаан алдагдалтыг хэмжүүлж хариу арга хэмжээ авч ажиллах шаардлагатай.
Мөн сумын Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт байгууллагын саналаа тусгах, Орон нутгийн хөгжлийн сангийн санал асуулгад албан хаагчдаа бүрэн хамруулж байхыг зөвлөлөө.
Соёлын төв:
Орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн “Соёлын үйлчилгээ хөтөлбөр”-ийн хүрээнд Соёлын төвийн тохижилт бүжгийн зал засварлах ажилд хяналт, шалгалт тавихад зөрчил үгүй байна. Соёлын төв нь сумын орон нутгийн хөрөнгө оруулалт, ОНХС-ын хөрөнгө оруулалтаар техник тоног төхөөрөмжөө шинэчилж аймгийн хэмжээнд жишиг Соёлын төв болсон сайшаалтай байна. Тулгамдаж байгаа асуудал нь цахилгааны монтаж байна. Түүнийг яаралтай шинэчлэх шаардлагатайг зөвлөлөө. Сумын ИТХ-аар 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцүүлж “Орлого олох журам”-аа батлуулахыг зөвлөв. Мөн хөдөө багт соёлын үйлчилгээ үзүүлэхэд тоног төхөөрөмжөө ачаад явах автомашинтай болоход анхаарч ажиллах хэрэгтэй.
Сумын Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт байгууллагын саналаа тусгах, Орон нутгийн хөгжлийн сангийн санал асуулгад албан хаагчдаа бүрэн хамруулж байхыг зөвлөлөө.
Эрүүл мэндийн төв:
Эрүүл мэндийн төвд 2024 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр ойрын дуудлагын автомашиныг тендер шалгаруулалтын аргаар худалдан авах ажиллагааг зохион байгуулж авсан байна. Уг дуудлагын автомашин нь фургоноор 1 явах дуудлаганд 2 удаа явахаар зардал хэмнэж байгаа. Эвдрэл гэмтэл гараагүй сум орон нутгийн хүн амын эрүүл мэндийн төлөө хийсэн зөв хөрөнгө оруулалт болсон байна.
Манай суманд 6 багаас 2 багийн эмч нь үндсэн орон тоогоор ажиллаж байна. Суманд суурьшиж багийн эмчээр ажиллах эмч, мэргэжилтэн олдохгүй байна гэсэн саналын дагуу сум орон нутгийн удирдлагын зүгээс бодлого, шийдвэр шаардлагатай байна.
ОНХС, ОНХО-аар хийгдэх төсөл хөтөлбөр, арга хэмжээний техникийн тодорхойлолт, ажлын даалгаврыг чанартай боловсруулан өгч байх хэрэгтэй. Сумын Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эрүүл мэндийн салбарынхаа хөтөлбөр саналыг тусгуулах, мөн ОНХС-ын санал асуулгад албан хаагчдаа тогтмол хамруулж байхыг зөвлөлөө.
САНАЛ ДҮГНЭЛТ:
Орон нутгийн хөрөнгө оруулалтаар болон, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлыг илүү чанартай хурдан хийж гүйцэтгэх.
- - Ажлын хэсгийг байгуулахдаа тухайн бүрэлдэхүүний ур чадвар, ажлын туршлага, мэргэшлийг харгалзан үзэх
- - Хяналтын ажлыг хэсгийн гэрээ байгуулахаас өмнө томилж байх, хяналт тавих комисс нь захиалагчтай гэрээ байгуулахаас эхлээд ажил гүйцэтгэж дуусах хүртэл тогтмол хяналт тавьж байх
- - Хийгдсэн ажлуудыг цаг тухай бүр нь захиалагч, гүйцэтгэгч компани, батлагдсан төсөв, гэрээний дүн зэргийг товч тодорхой иргэд, олон нийтэд мэдээллэж байх
- - Захиалагч байгууллагууд техникийн тодорхойлтод саналаа тусгах, урьдчилсан судалгаа хийж, худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх
- - Худалдан авах ажиллагааны үр дүнгээр бий болсон хөрөнгийн ашиглалт хамгаалалтыг сайжруулах
- - Ажил хүлээн авах комисс нь техникийн тодорхойлолтыг баримтлан ажиллах