Цагаан-Уул сумын ИТХ

Цагаан-Уул сумын ИТХ

ил тод ил тод

Цагаан-Уул суманд бадминтоны сургалтыг авлаа.

2025-01-25

ИТХ-ын ажлын албанаас Цагаан-Уул суманд анх удаа бадминтоны сургалтыг авлаа. 

Хөвсгөл аймгийн Биеийн тамир, спортын газрын багш Б.Чинбат 2025 оны 01 дүгээр сарын 23-25-ны өдрийн хооронд Ерөнхий боловсролын сургуулийн  21  сурагч, 24 насанд хүрэгч нарт бадминтоны сургалтыг орлоо. Суралцагч бүр өөрийн цохиур  хувийн бэлтгэлээ  маш сайн хангаж сургалтдаа хамрагдсан  нь онцлог байлаа.     

Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг биеийн тамирын багш  Түвшинбаяр  бадминтоныг үргэлжлүүлэн хичээллүүлж сурагчдадаа дэмжих ажиллахаар болсон сайн мэдээтэй  байна.

Мөн тус сургалтыг зохион байгуулсан Б.Чинбат багш бадминтоны талбай зурж өгөн, тор, 4 цохиур, хайрцаг сеткэн бөмбөг бэлэглээ. Суралцагч нартаа өндрөөс өндөр амжилт хүсье.

Биеийн тамир мандтугай

2025.01.25

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5094
3682 / 72%
884 / 17%
255 / 5%
273 / 5%