Агар багийн иргэдийн Нийтийн Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ. Үүнд:
- Эцэг малын хариулаганы хөлс тогтоох тухай
- Багийн бэлчээр ашиглах журам батлах тухай
- Хэрэглээний мод олгох иргэдийн жагсаалтыг батлах тухай
- Багийн өдөрлөг наадмын тов тогтоох тухай
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс "Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх" тухай гарын авлага тараан хэсгийн төлөөлөгч А.Энхбаяр мэдээлэл өглөө.
Мөн сумын Засаг С.Гончигням, Засаг даргын Тамгын газрын албан хаагчид холбогдох мэдээ мэдээллийг хүргэн ажиллалаа.
иргэдийн Нийтийн Хурлын амжилттай зохион байгуулсан Засаг дарга Х.Батнасан, багийн ИТХ