Тосон багийн төлөөлөгч Н.Зандангаваа "Хоггүй Цагаан-Уул" аянд нэгдэж ойр орчмын хог хаягдлыг цэвэрлэсэн байна. Хаваржааны ойр орчимд Урт жалгын ам дагуу байсан өнгөрсөн жилийн сэг зэмийн үлдэгдэл болон зам дагуу хогийг өөрийн санаачилгаар цэвэрлэн устгасан байна.
Төлөөлөгч Н.Зандангаваа нь иргэддээ хог хаягдлаа зохих газарт нь төвлөрүүлж, хогоо ангилан ялгаж хэвшихийг уриаллаа.