Цагаан-Уул сумын ИТХ

Цагаан-Уул сумын ИТХ

ил тод ил тод

Уран хөдөлгөөнд гимнастикийн видео уралдааны шагналыг гардууллаа.

2025-04-29

Уран хөдөлгөөнт гимнастикийн видео уралдаан нь цэцэрлэгийн насны хүүхдүүдийн бие бялдрыг чийрэгжүүлэх, гоо зүйн боловсрол олгох, гимнастикийн спортоор дамжуулан хөдөлгөөний эвсэл, тэсвэр хатуужил суулгах, багаар ажиллах чадварт сургах зорилготой юм.

Цагаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас зохион байгуулсан Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сурагчдын дундах видео уралдаанд  5 бүлгийн  157 хүүхэд оролцсон, бөгөөд 9 бичлэгийг 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч https://www.facebook.com/tsagaanuulith хуудсанд байрлуулан comment, like, share тоолон  2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 10:00 цагт шилдэг ангийг шалгарууллаа.

Уран хөдөлгөөнт гимнастикийн видео уралдаанд хамгийн олон share цуглуулсан анги нь  Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн Б.Азжаргал багштай Ахлах бүлгийн хамт олон байлаа.

Бага бүлэг-1 дүгээр байр- М.Бадамцэвээн багштай хамт олон

Дунд бүлэг-1 дүгээр байр-Ц.Жавзандулам багштай хамт олон

Дунд бүлэг-2 дугаар байр-Ч.Пүрэвханд багштай хамт олон

Ахлах бүлэг-1 дүгээр байр-Б.Азжаргал багштай хамт олон

Ахлах бүлэг-2 дугаар байр-М.Ганчимэг багштай хамт олон

Бэлтгэл бүлэг-1 дүгээр байр-Г.Мандуул багштай 1 дүгээр баг

Бэлтгэл бүлэг-2 дугаар байр-Г.Мандуул багштай 2 дугаар баг

Бэлтгэл бүлэг-3 дугаар байр-П.Энхжаргал багштай хамт олон

Бэлтгэл бүлэг-Тусгай байр-Ч.Бүдханд багштай хамт олныг тус тус Өргөмжлөл, медаль, дурсгалын зүйлээр урамшууллаа. 

 

Гимнастик бол бүх спортын суурь юм.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6135
4629 / 75%
937 / 15%
277 / 5%
292 / 5%