ЭРҮҮЛ МЭНД
Аймгийн хэмжээнд 2025 оны эхний 4 сарын байдлаар 629 эх амаржсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 30 (4.5%) тохиолдол, мөн 634 хүүхэд амьд төрсөн нь өмнөх оны мөн үеэс 25 (3.8%) тохиолдлоор тус тус буурсан байна. Төрөлт Жаргалант, Тариалан, Тосонцэнгэл, Ханх, Чандмань-өндөр, Хатгал, Эрдэнэбулган сумдад өсч, бусад сумдад өмнөх оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй байна. Төрсөн эхчүүдийн 588 нь буюу 93.5 хувь нь эмчийн хяналтын үзлэгт 6 ба түүнээс дээш удаа хамрагдсан байна. Нийт төрөлтийн 0.3 хувийг гэрийн төрөлт эзэлж байгаа бөгөөд Хатгал, Мөрөн сумдад бүртгэгдсэн байна. 2025 оны эхний 4 сарын байдлаар мэс заслын аргаар төрсөн эхчүүд 22.6 хувийг эзэлж, нийт төрөлтөөс 34.3 хувь нь төрөлтийн хүндрэлтэй, 65.7 хувь нь хүндрэлгүй төрсөн байна. Төрөлтийн төвшин 1000 хүн амд 4.6 байна. 2025 оны эхний 4 сарын байдлаар нас баралтын 223 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 25 (10.1%) тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 55 (24.7%) тохиолдол нь эмнэлэгт нас барсан байна. Эмнэлэгт нас барсан тохиолдол өмнөх оноос 7 (14.6%) тохиолдлоор өссөн байна. Осол гэмтлийн нас баралтын 35, хорт хавдрын нас баралтын 45 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.
Аймгийн хэмжээнд 2025 оны эхний 4 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 7 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 11.0 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор буурсан байна. Нялхсын эндэгдлийн 57.1 хувь нь эрэгтэй, 42.9 хувь нь эмэгтэй хүүхэд байна. Нялхсын эндэгдлийн 100 хувийг нярайн эндэгдэл эзэлж байгаа ба 1000 амьд төрөлтөд ногдох нярайн эндэгдэл 11.0 байна. Нярайн эндэгдлийн нийт 7 тохиолдлын 4 буюу 57.1 хувь нь эрт үеийн эндэгдэл, 3 буюу 42.9 хувийг хожуу үеийн эндэгдэл тус тус эзэлж байна. 2025 оны эхний 4 сарын байдлаар 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 2 тохиолдол бүртгэгдсэн ба өнгөрсөн оны мөн үеэс 4 тохиолдлоор буурсан, 1000 амьд төрөлтөд 3.2 ногдож байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 9 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 14.2 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8 тохиолдлоор буурсан байна. Тав хүртэлх насандаа эндсэн хүүхдийн 6 тохиолдол буюу 66.7 хувь нь эрэгтэй, 3 тохиолдол буюу 33.3 хувь нь эмэгтэй хүүхэд байна. Аймгийн хэмжээнд 2025 оны эхний 4 сарын байдлаар 423 халдварт өвчний тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 15 (3.4%) тохиолдлоор буурсан байна. БЗХӨ-ний 192 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 28 (12.7%) тохиолдлоор буурсан байна. Нийт БЗХӨ-нөөс тэмбүү 51 (26.6%) тохиолдол, гоноккокт халдвар 124 (64.6%) тохиолдол, трихомониаз 17 (8.8%) тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажил хайгч 2024 оны 12 дугаар сарын эцэст 244 иргэн байгаагийн 56.6 хувь нь эмэгтэйчүүд байна. Өмнөх оны мөн үеийнхээс ажил хайгч 44 иргэн буюу 15.3 хувиар буурсан байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 41.8 хувийг бүрэн дунд, 39.3 хувийг дипломын болон бакалаврын, 6.1 хувийг суурь, 4.5 хувийг тусгай мэргэжилийн дунд, 4.1 хувийг техникийн болон мэргэжлийн, 2.5 хувийг бага боловсролтой иргэд, насны бүлгээр авч үзвэл 34.4 хувийг 25-34 насны, 32.4 хувийг 35-44 насны, 15.2 хувийг 45-54 насны, 10.7 хувийг 15-24 насны, 5.7 хувийг 55-59 насны, 1.6 хувийг 60-аас дээш насны иргэд эзэлж байна. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй 1568 иргэнийг ажилд зуучилсан байгаагийн 665 (42.4 %) нь эмэгтэйчүүд байна.
ЭРҮҮЛ МЭНД
Төрөлт
Аймгийн хэмжээнд 2024 оны жилийн эцсийн байдлаар 1898 эх амаржсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 269 (12.4%) тохиолдол, мөн 1902 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 277 (12.7%) тохиолдлоор тус тус буурсан байна.
Нас баралтын үзүүлэлт
2024 оны жилийн эцсийн байдлаар нас баралтын 815 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 77 (10.4%) тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 152 (18.7%) тохиолдол нь эмнэлэгт нас барсан байна. Эмнэлэгт нас барсан тохиолдол өмнөх оноос 14 (10.1%) тохиолдлоор өссөн байна. Осол гэмтлийн нас баралтын 156, хорт хавдрын нас баралтын 209 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.
Халдварт өвчин
Аймгийн хэмжээнд 2024 оны жилийн эцсийн байдлаар 1424 халдварт өвчний тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 218 (18.1%) тохиолдлоор өссөн байна. БЗХӨ-ний 586 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 121 (17.1%) тохиолдлоор буурсан байна. Нийт БЗХӨ-нөөс тэмбүү 153 (26.1%) тохиолдол, гоноккокт халдвар 375 (64.0%) тохиолдол, трихомониаз 58 (9.9%) тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.
ГЭМТ ХЭРЭГ
Аймгийн хэмжээнд 2024 оны жилийн эцсийн байдлаар нийт 693 гэмт хэрэг бүртгэгдэж, 546 хүн холбогдсон байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 93 (15.5%) тохиолдол, гэмт хэрэгт холбогдогчид өнгөрсөн оны мөн үеэс 50 (10.1%) тохиолдлоор тус тус өссөн байна. 2024 оны 12 сарын байдлаар бүртгэгдсэн гэмт хэргийн хувьд согтуугаар үйлдсэн гэмт хэргийн 256, галт зэвсгээр үйлдсэн 2, бүлэглэн үйлдсэн 27, насанд хүрээгүй хүмүүс үйлдсэн 23, эмэгтэй хүн оролцсон хэргийн 62 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. Эмэгтэй хүн оролцсон гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 16 (34.8%), согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 27 (11.8%) тохиолдлоор тус тус өссөн үзүүлэлттэй байна.2024 оны байдлаар гэмт хэргийн улмаас хохирсон 657 иргэн байгаа нь өмнөх оны мөн үеэс 48 (7.9%) хүнээр өссөн байна. Нийт хохирсон иргэдийн 275 (41.9%) иргэн нь эмэгтэйчүүд байна.Гэмт хэргийн улмаас 2024 оны байдлаар нас барсан 26 хүн, гэмтсэн 283 хүн бүртгэгдсэн ба нас барсан хүн өмнөх оноос 2 (8.3%), гэмтсэн хүн өмнөх оны мөн үеэс 29 (11.4%) тохиолдлоор тус тус өссөн байна.2024 оны жилийн эцсийн байдлаар 23710 захиргааны зөрчил гарч, өмнөх оноос 7580 (24.2%) тохиолдлоор буурсан байна. Мөн энэ онд 230 хүн баривчлагдаж, 614 хүн эрүүлжүүлэгдэн, 22561 иргэнийг торгон нийт 883.4 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.
МӨНГӨ, ЗЭЭЛ
Төгрөгийн хадгаламж 2024 оны жилийн эцсийн байдлаар 289299.9 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 82074.8 (39.6%) сая төгрөгөөр өссөн байна. Төгрөгийн хадгаламжийн 99.9 хувь нь иргэдийн хадгаламж, 0.1 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2024 оны байдлаар 546763.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 140006.6 (34.4%) сая төгрөгөөр өссөн байна. Нийт зээлийн өрийн үлдэгдэлд чанаргүй зээл 1.3 хувийг эзэлж байна.
НЭГДСЭН ТӨСӨВ
2024 оны эцсийн байдлаар аймгийн төсвийн орлого 117.0 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс орлого 43.7 (59.6%) тэрбум төгрөг, төсвийн зарлага 95.6 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 23.3 (32.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.2024 оны эцсийн байдлаар аймгийн татварын орлого 70.6 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 31.3 (79.6%) тэрбум төгрөгөөр өссөн байна.
ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН ИНДЕКС
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны 12 дугаар сард өмнөх сараас 1.1 хувиар, өмнөх оны мөн үе болон жилийн эцсээс 7.7 хувиар тус тус өссөн байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны 12 дугаар сард өмнөх оны мөн үе болон жилийн эцсээс 7.7 хувиар өсөхөд зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээ бүлгийн үнэ 20.6 хувь, даатгал, санхүүгийн үйлчилгээ бүлгийн үнэ 18.7 хувь, бусад бараа, үйлчилгээ бүлгийн үнэ 12.7 хувь, хувцас, бөс бараа, гутал бүлгийн үнэ 12.1 хувь, хүнсний бараа, согтууруулах бус ундаа бүлгийн үнэ 10.4 хувиар, орон сууц, цахилгаан, хийн болон бусад түлш 9.7 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
ХӨДӨӨ АЖ АХУЙ
Аймгийн хэмжээгээр 2024 оны эцэст, мал тооллогын дүнгээр 5163.2 мянган толгой мал тоологдож, өмнөх оноос 498.8 (8.8%)-аар буурлаа. Үүнээс адуу 375.9, үхэр 627.7, тэмээ 2.5, хонь 2262.1, ямаа 1895.0 мянган толгой байна. Өмнөх онтой харьцуулахад тэмээ 20 толгой(0.8%), адуу 13.2 мянга(3.6%)-аар өсч, үхэр 9.2 мянга(1.5%), хонь 391.9 мянга(14.8%), ямаа 110.9 мянга(5.5%)-аар тус тус буурсан байна. Нийт мал сүрэгт 2024 оны тооллогын дүнгээр хонь 43.8 хувь, ямаа 36.7 хувь, үхэр 12.2 хувь, адуу 7.3 хувь, тэмээ 0.05 хувийг эзэлж байна.
Бүгд малаар: Цагаан-Уул – 395255
Тэмээгээр: Цагаан-Уул – 874
Адуугаар: Цагаан-Уул – 34283
Үхрээр: Алаг-Эрдэнэ – 48305
Хониор: Цагаан-Уул – 195821
Ямаагаар: Төмөрбулаг – 162532 толгойгоор тэргүүлж байна.
Аймгийн дүнгээр 22290 малтай өрх, үүнээс 20086 малчин өрхөд 34253 малчид байна. Өмнөх оноос малтай өрх 126 (0.6%), малчин өрх 395(2.0%) өссөн байна. Малтай өрхийн 4.4 хувь буюу 978 нь 10 хүртэл, 9.9 хувь буюу 2209 өрх нь 11-30 хүртэл, 8.0 хувь буюу 1771 өрх нь 31-50 хүртэл, 15.5 хувь буюу 3448 өрх нь 51-100 хүртэл, 21.9 хувь буюу 4897 өрх нь 101-200 хүртэл, 27.4 хувь буюу 6106 өрх нь 201-500 хүртэл, 11.2 хувь буюу 2499 өрх нь 501-999 хүртэл, 1.7 хувь буюу 382 өрх нь 1000-аас дээш малтай байна.Нийт малчдын 56.0 хувь эрэгтэй, 44.0 хувь нь эмэгтэй байна. Жилийн эцэст 617 гахай, 3433 шувуу, 2765 цаа, 189 бүл зөгий тоологдов. Өмнөх оноос шувуу 1996, гахай 1 толгойгоор, зөгий 17 бүлээр өсч, цаа 166 толгойгоор буурав. Оны эхний хээлтэгчийн 61.7 хувь буюу 1606.7 мянган эх мал төллөснөөс 1607.8 мянган төл гарсан байна. Гарсан төлийн 82.1 хувь буюу 1320.5 мянган төл бойжиж байна. Оны эхний малын 8.2 хувь буюу 466.3 мянган толгой мал хорогдсон нь өмнөх оны мөн үеэс 64.6 хувь буюу 183.1 мянган толгойгоор өссөн байна. Малын хашаа. 2024 онд аймгийн хэмжээгээр 8444.7 мянган толгой малын багтаамжтай, 41.3 мянган хашаа тоологдсон нь 2021 оныхоос хашаа 0.9 мянгаар, багтаамж нь 363.4 мянган толгойгоор өссөн байна. Худаг, усан сан. 2024 оны эцэст аймгийн хэмжээгээр нийт 2377 худаг тоологдсоноос инженерийн хийцтэй худаг 83.5 хувь буюу 1984, энгийн уурхайн худаг 14.1 хувь буюу 335 худаг байна. Нийт худгийн 25.5 хувь буюу 606 худаг бэлчээрт байршдаг байна. Ашиглалтгүй худаг 19 байна.
ГАЗАР ТАРИАЛАН
Аймгийн хэмжээнд 2024 онд үр тариа 18482.0 га-д тариалалт хийснээс улаан буудай 18140.0 га-д, төмс 248.7 га- д, хүнсний ногоо 355.5 га-д тариалалт хийсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс нийт тариалсан үр тариа 1209.0 (7.0%) га, , төмс 20.9 (8.1%) , хүнсний ногоо 100.2 (39.2%) га-гаар өссөн байна.Аймгийн хэмжээнд 2024 онд 17708.3 тонн үр тариа, үүнээс 14279.3 тонн улаан буудай, 1866.1 тонн төмс, 3212.29 тонн хүнсний ногоо хурааж, 174638.4 тонн өвс, 1655.1 тонн гар тэжээл бэлтгэсэн нь өмнөх оны мөн үеэс үр тариа 5630.4(24.1%), төмс 484.8(20.6%), хүнсний ногоо 539.7(14.4%), хадлан 17617.9(9.2%)тонноор тус тус буурч, гар тэжээл 289.2(21.2%) тонноор өссөн байна.
АЖ ҮЙЛДВЭР
Аж үйлдвэрийн газрууд 2024 оны жилийн эцсийн байдлаар 43.3 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 47.6 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн борлуулав. Аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт өмнөх оны мөн үеэс 3.1 хувь, бүтээгдэхүүний борлуулалт 16.2 хувиар тус тус буурсан байна.