Цагаан-Уул сумын ИТХ

Цагаан-Уул сумын ИТХ

ил тод ил тод

“УХААЛАГ УТСЫГ БИШ, УХААНТАЙ ТАРХИЙГ СОНГОЁ” уралдаан амжилттай зохион байгуулагдлаа

2025-04-25

Ерөнхий боловсролын сургуулийн 3 дугаар улирлын амралтыг тохиолдуулан сурагчдын дэлгэцийн хэрэглэг багасгах, ном унших сонирхлыг нэмэгдүүлэх, ном уншихын ач тусыг сурталчлах, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор сумын ИТХ-аас 2025 оны 3 дугаар сарын 19-өөс 2025 оны 04 дүгээр сарын 19-ийг хүртэл сарын аян зарлаж  номын тэмдэглэл хөтлөх уралдаан зарлалаа.

ü  5а ангийн сурагч М.Хулангийн номын тэмдэглэлээс үзүүлэв.
Уншсан номын тоо-6
Түүнд гарсан ахиц, өөрчлөлт-1 минутанд 200 үг уншдаг болсон. Гар утаснаас илүү хол байж амьд харилцааг эрхэмлэдэг болсон.

ü  9б ангийн сурагч Д.Гэрэлмаагийн номын тэмдэглэлээс үзүүлэв.
Уншсан номын тоо-13
1 сарын хугацаанд ном уншсанаар түүнд гарсан ахиц, өөрчлөлт-Өмнө нь зав л гарвал утсаа барьж авдаг байсан бол уралдааны хугацаанд зав л гарвал номоо шимтэн уншдаг болсон. Номонд маш дуртай боллоо, уран зохиолын хичээлдээ илүү их шамдан суралцах хүсэл нээгдлээ.

ü  9б ангийн сурагч Д.Гэрэлмаагийн номын тэмдэглэлээс үзүүлэв.
Уншсан номын тоо-13
1 сарын хугацаанд ном уншсанаар түүнд гарсан ахиц, өөрчлөлт-Өмнө нь зав л гарвал утсаа барьж авдаг байсан бол уралдааны хугацаанд зав л гарвал номоо шимтэн уншдаг болсон. Номонд маш дуртай боллоо, уран зохиолын хичээлдээ илүү их шамдан суралцах хүсэл нээгдлээ.

ü  10в ангийн сурагч О.Санчирмаагийн номын тэмлэглэлээс үзүүлэв.
Уншсан номын тоо-18
Гарсан ахиц өөрчлөлт:
-Нойр сайн хүрдэг болсон
-Мартаж санаж өөрийн зүйлсээ гээхээ больсон
-Утаснаас илүү ном, номын сантай нөхөрлөж эхэлсэн
-Хичээл дээр анхаарал сайн төвлөрлөг болсон
-Хараалын үгийг мартаж эхэлсэн
-Ой тогтоолт сайжирсан

ü  10в ангийн сурагч Б.Энхзулын номын тэмдэглэлээс үзүүлэв.
Уншсан номын тоо-5
Аймшгийн зүйлийг заавал киноноос, утаснаас биш номноос ойлгоод үзэж болдог шүү.
Хүссэн мэргэжилээ эзэмшихийн тулд хичээлээ сайн хийж, чөлөөт цагаараа ном уншиж, шинэ содон зүйл турших хэрэгтэйг ойлгож авлаа.

ü  6а ангийн сурагч М.Ухаантөгөлдөрийн номын тэмдэглэлээс үзүүлэв.
Уншсан номын тоо-12
Уралдааны хугацаанд Харри Поттер цувралыг өдөр бүр уншсан
хэмээн тэмдэглэлдээ үлдээсэн байлаа.

Ахлах анги:
1-р байр эзэлсэн 10в ангийн сурагч О.Санчирмаа
2-р байр эзэлсэн 9б ангийн сурагч А.Сумъяабазар
3-р байр эзэлсэн 9б ангийн сурагч Д.Гэрэлмаа
Тусгай байр эзэлсэн 10в ангийн сурагч Б.Энхзул нартаа баяр хүргэж амжилт хүсье.

 

Бага, дунд анги:
1-р байр эзэлсэн 6а ангийн М.Ухаантөгөлдөр
2-р байр эзэлсэн 5а ангийн сурагч М.Хулан
3-р байр эзэлсэн 5в ангийн сурагч Д.Сувд-Эрдэнэ нарт баяр хүргэе амжилт хүсье.

Хүүхдүүдийн номын тэмдэглэлээс харуулав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9245
7568 / 82%
1038 / 11%
304 / 3%
335 / 4%