Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрын Байгаль орчин тогтвортой хөгжлийн бодлогын тасагтай хамтран байгалиа хамгаалахад хүүхэд нэг бүрийн оролцоо, эрх, үүргийг ухамсарлан ойлгож, байнгын дадал хэвшил болгох зорилгоор 2025 оны 04 дүгээр сарын 25-аас 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл “Байгалиа хамгаалах та бидний оролцоо” сэдэвт 1-5 дугаар ангийн сурагчдын дунд гар зургийн уралдаан, 6-8 дугаар ангийн сурагчдын контент бүтээх уралдаан, 9-12 дугаар ангийн сурагчдын дунд reel бүтээх уралдааныг тус тус зохион байгуулан ажиллалаа.
Амжилттай оролцсон сурагчдын шагналыг 2025 оны 06 дугаар сарын 01-нд хүүхдийн баярын үйл ажиллагаан дээр гардуулан өглөө.
Байгалиа хамгаалахад та бидний оролцоо” сэдэвт контент бүтээх уралдаанд 8б ангийн сурагч С.Мягмарбаясгалан амжилттай оролцлоо.
Байгалиа хамгаалахад хүүхэд нэг бүрийн оролцоо, эрх, үүргийг ухамсарлан ойлгож, байнгын дадал хэвшил болгох зорилготой гар зургын уралдаан амжилттай боллоо. Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчид дунд зохион байгуулсан Гар зургийн уралдаанд нийт 40 бүтээл ирснээс: Нэгдүгээр байрт 1в ангийн сурагч Д.Буд-Очир, Хоёрдугаар байрт 5в ангийн сурагч Д.Сувд-Эрдэнэ, Гуравдугаар байрт 5в ангийн сурагч Д.Пүрэв-Очир нарын бүтээл тус тус шалгарлаа. Шагналыг Засаг даргын Тамгын газрын Байгаль орчин тогтвортой хөгжлийн бодлогын тасаг шийдвэрлэн өгч ажиллалаа.



