Цагаан-Уул сумын ИТХ

Цагаан-Уул сумын ИТХ

ил тод ил тод

Төлөөлөгчийн санаачилга-Сайн ажил зохион байгууллаа.

2025-06-01

Цагаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын төлөөлөгч Д.Дашмягмар нь  Тосон багийн хүүхдийн баярын арга хэмжээг тохиолдуулан 2025 оны 06 дугаар сарын 07-ны өдөр  Монгол өв уламжлалаа тээн өвлүүлэх, дэлгэрүүлэх,, сурталчилах зорилгоор Хүүхдүүдийн дунд  "Морь эмээлэх уралдаан"-ыг зохион байгууллаа.  Тус уралдаанд  12 хүүхэд оролцсноос эмэгтэй 1 хүүхэд байлаа.  Хамгийн хурдан буюу 40 секунтэд морь эмээллэж  Болор-Эрдэнэ бусдыгаа тэргүүллээ. Амжилттай оролцсон нийт хүүхдүүдэд талархал илэрхийллээ.

Монголын өв соёлын нэгээхэн хэсэг болох үндэсний бөхийн барилдааныг хүүхдийн баяраа тэмдэглэн өнгөрүүлэхээр ирсэн хөвгүүдийн дунд зохион байгуулан ажиллалаа. Хурд, хүч авхаалж самбаагаа дайчилан 1-5 дугаар ангийн хүүхдийн төрөлд Жавхланбаяр, 6-12 дугаар сангийн хүүхдийн төрөлд Болор-Эрдэнэ нар тус тус тэргүүллээ.  Төлөөлөгч Д.Дашмягмар хөдөө багт ажиллаж нэг өдрийг хүүхэд багачуудаа сонсон өдрийг хамтдаа өнгөрүүллээ.

Тосонгийн өвөр нөхөрлөл хүүхдүүдийн дунд ямаа саах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээнд 13 хүүхэд оролцсоноос 6 нь эмэгтэй, 7 нь эрэгтэй хүүхэд байлаа. М.Хулан 5 минутын хугацаанд хамгийн их буюу 500 гр сүү сааж  тэргүүн байр эзэллээ.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9245
7568 / 82%
1038 / 11%
304 / 3%
335 / 4%