"Охидын эрхийг хамгаалах өдөр"-ийг угтан Ерөнхий боловсролын сургуулийн 6-12-р ангийн охидуудад Цагаан-Уул сумын ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ, Цагаан-Уул сумын ЗДТГ, Хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүд Цахим гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар сургалт нөлөөллийн ажлыг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүүхдийн оролцооны аргаар зохион байгууллаа.
6-12 дугаар ангийн 300-аад охидыг 4 групп болгон өөр өөр сэдвээр яриа таниулга хийж, холбогдох мэргэжилтнүүд хичээл орж нэг өдрийг итгэл дүүрэн өнгөрүүллээ.





