Цагаан-Уул сумын ИТХ

Цагаан-Уул сумын ИТХ

ил тод ил тод

“АМЬДРАЛЫН ҮНЭ ЦЭНЭ” СЭДВЭЭР СУРГАЛТ НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-10-15

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн  2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу “Цахим хэрэглээ- санхүүгийн хамгаалалт”  хэсэгчилсэн арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулсан.

Тус төлөвлөгөөнд тусгасны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Засаг даргын Тамгын газартай хамтран  Монгол үг урлаачдын нийгэмлэгийн тэргүүн, лектор  Г.Бандицэрэнгийн “Амьдарлын үнэ цэнэ” лекцийг 1062 хүнд хүргэлээ.

“Амьдарлын үнэ цэнэ” лекцийг  2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр сумын Соёлын төвд тус Ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчид 11:30 цагт, 6-8 дугаар ангийн сурагчдад 12:30 цагт, иргэдэд 14:00 цагт, төрийн албан хаагч нарт 16:30 цагт тус тус хүргэн ажиллалаа.

 

Тус сургалт нөлөөллийн арга хэмжээг сум орон нутагтаа зохион байгуулсаны үр дүнд үе тэнгийн дээрэлхэлт, гэр бүлийн хүчирхийлэл гэх мэт  гэмт хэрэг, зөрчлийн гаралт буурна гэдэгт сумын удирдлагууд санал нэг байлаа. Сургалтад хамрагдсан 1000 гаруй иргэд сэтгэл хангалуун, сэтгэдэл өндөр байлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9245
7568 / 82%
1038 / 11%
304 / 3%
335 / 4%