Цагаан-Уул сумын ИТХ

Цагаан-Уул сумын ИТХ

ил тод ил тод

“БАГИЙН НЭГ ӨДӨР” ӨДӨРЛӨГ, АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-10-15

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, бусад холбогдох хууль, Засгийн газрын тогтоол, ИТХ-ын бодлого, шийдвэрт тулгуурлан гаргасан аймаг, сумын Засаг  даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлын талаар  иргэдэд  сурталчилан танилцуулах, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, малчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг  сайжруулах зорилгоор 2025 оны 10 дугаар сарын 07-оос 2025 оны 10 дугаар сарын 14-ныг хүртэлх өдөр Цагаан-Уул сумын 6 багийн малчидп, иргэдийн дунд “Багийн нэг өдөр” өдөрлөг арга хэмжээг зохион байгууллаа.

Тус арга хэмжээг сумын Засаг даргын Тамгын газартай хамтран дараах үйл ажиллагааг зохион байгуулан ажиллалаа.

  Багийн өдөрлөгийн хуваарийн дагуу  иргэдэд  хууль тогтоомжийг сурталчлах, төрийн байгууллагуудаас  хийж  хэрэгжүүлж  буй  үйл ажиллагаагаа танилцуулж  иргэдэд төрийн үйлчилгээг нэг цэгийн хэлбэрээр  зохион байгуулж  ажиллалаа.

  Өдөрлөгийн үйл ажиллагаанд  хамтран оролцож  байгаа  төрийн байгууллагууд  өөрсдийн хүрээний  бэлтгэл ажлыг хангах,  иргэдэд шаардлагатай  хууль тогтоомж  бусад гарын авлагыг хүргэн ажиллалаа.

  Өдөрлөгийн арга хэмжээний хүрээнд эрх зүйн шинэчлэлийн бодлого, зорилт, байгууллагын ажил, үйлчилгээг иргэд олон нийтэд сурталчлах иргэдээс өргөдөл, гомдол, хүсэлтийг нь хүлээн авч, шаардлагатай тохиолдолд газар дээр нь шийдвэрлэх арга хэмжээг зохион байгууллаа

 Багийн эмч, Багийн даргын бүртгэлийн дагуу малчдыг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах, зар хүргэх ажлыг зохион байгуулан ажиллалаа.

Монголын үг урлаачдын тэргүүн, лектор Г.Бандицэрэнгийн “Амьдралын үнэ цэнэ” сургалт нөлөөллийн арга хэмжээнд 1062 хүнийг хамруулан ажиллалаа. Ерөнхий боловсролын сургуулийн 6-12 дугаар ангийн 512 сурагч, 207 төрийн албан хаагч, 343 иргэд хөдөлмөрчийг тус тус хамруулан ажиллалаа.

Сумын ИТХ-ын ажлын алба, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид аймаг, сумаас гарсан тогтоол, шийдвэрүүдийг иргэдэд сурталчилан танилцуулан ажиллалаа. ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх   ажлыг зохицуулах салбар зөвлөл нь цахим залилангаас урьдчилан сэргийлэх нөлөөллийн яриа таниулгыг  6 багийн иргэдэд хүргэн ажиллалаа. 

Сумын ИТХ-ын ажлын алба нь малчид, иргэдийн дунд Бэлчээр хамгаалал, Сум, хөдөөгийн хөгжил, Малчдын орлогыг нэмэгдүүлэх санал санаачлага гэсэн сэдвээр эсээ бичлэгийн  уралдааныг  “Багийн нэг өдөр”  өдөрлөг, арга хэмжээний хугацаанд  зарлаж 6 эсээ бичлэгийг хүлээн авлаа.

Үүнээс Тосон багийн малчин Норжмаагийн бичсэн эсээнд олон шинэ, санал санаачлагыг дэвшүүлсэн байлаа. Үүнд малчин иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд анхаарч болох асуудлыг шийдвэрлэх талаар тусгасан байна.

“Багийн нэг өдөр” өдөрлөг арга хэмжээнд 6 багийн 900 гаруй  иргэн оролцлоо. Тус арга хэмжээнд оролцсон малчид, иргэд Волейбол, Корнхол,  Үүчүүр, Шагай шүүрэх,  Шагай уралдуулах, АХА, Дартс, “Малчид дуулж байна” уралдаанд  оролцон чөлөөт цагаа эерэгээр өнгөрүүллээ. Мөн төрийн үйлчилгээ, мэдээ мэдээллийг шуурхай авч байлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9245
7568 / 82%
1038 / 11%
304 / 3%
335 / 4%