Цагаан-Уул сумын ИТХ

Цагаан-Уул сумын ИТХ

ил тод ил тод

Соёлын орон зай-Бидний орчин бүтээлч аяны хүрээнд Малчин таны эрх зүйн боловсролд өдөрт нэг мэдээ хүргэж байна.

2025-10-29

#СоёлТүгээе Соёлын орон зай-Бидний орчин бүтээлч аяны хүрээнд
МАЛЧИН_ТАНЫ_ЭРХ_ЗҮЙН_БОЛОВСРОЛД_ӨДӨРТ_НЭГ_МЭДЭЭ хүргэж байна.
#DAY-3 "Уул овоо тахих ёс"
 
Газар дэлхий, тэнгэр лус, ан амьтан, уул усаа шүтэн дээдэлсэн Монголчуудын зан үйл өвөрмөц сонин билээ. Монгол нутаг даяр өргөн түгсэн, нийтлэг нэг зан үйл бол уул овоо тахих ёс юм.
 
Овоог юуны учир хэрхэн босгодог вэ?
Монголчууд уул толгод, даваа гүвээний орой, рашаан булгийн эх, гол нуурын эрэг орчимд чулуу мод цуглуулж ОВОО босгон шашны ном уншлага хийж, аравнайлан бэлэг дэмбэрэлтэй нэр өгдөг учиртай. Уул овоог тахих нь ган зуд болох үед тухай газар усны эзэд, лус савдгийг аргадан баясгаж ивээлд нь багтан, буян хишгийг нь хүртэхийг горилсон зан үйл юм.
Овоонд дайран өнгөрч яваа хэн боловч заавал хүндэтгэл үзүүлдэг ёстой. Ингэхдээ өөрийн зорисон хэрэг, ажил үйлсийг бүтээмжтэй байлгах, аянынх нь алтан шар зам өлзийтэй болохыг хүсч залбиран, идээ будааныхаа дээжийг өргөн "Овооны их танд, олзны их маньд" хэмээн ерөөж, мод чулуугаар сэлбэн гурвантаа тойрон явдаг учиртай.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9081
7435 / 82%
1022 / 11%
297 / 3%
327 / 4%