Цагаан-Уул сумын ИТХ

Цагаан-Уул сумын ИТХ

ил тод ил тод

ИТХ, "Зүрхний Цагаан-Уул" ТББ-тай хамтран "Орон нутгийн хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал" чуулга уулзалт боллоо

2015-03-09

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу мартын 8-ныг тохиолдуулан Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд “Орон нутгийн хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал” чуулга уулзалт боллоо. Тус чуулга уулзалтад нийтдээ 400 гаруй бүсгүйчүүд оролцсон. Цагаан-Уул сумын 6 багийн малчин эмэгтэйчүүдийн төлөөлөл болон төрийн албан хаагчид, төрийн бус байгууллагын төлөөлөл, бизнес эрхлэгч бүсгүйчүүдийн төлөөлөл 2015 оны 3 дугаар сарын 7-нд чуулж эмэгтэйчүүдийн сэтгэлийн боловсрол, эрүүл мэндийн боловсрол, улс төрийн соёл, манлайлалын чиглэлээр сургалтад хамрагдан санал бодлоо солилцсон байна. Тус үйл ажиллагаанд аймгийн МАН-ын дарга болон НАМЭХ-ны тэргүүн, Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга нар урилгаар оролцлоо. Эмэгтэйчүүдийн зүгээс орон нутгийн хөгжилд оруулах өөрсдийн хувь нэмрээ тодорхойлж мөн цаашид анхаарах асуудлын талаар нээлттэй ярилцсан. Чуулга уулзалтаас нийтдээ 25 заалт бүхий уриалга баталсан байна. Тус үйл ажиллагааны үеэр хөдөлмөр эрхлэгч эмэгтэйчүүдийн дунд “Амттай агшин” хоолны үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдсанд иргэд талархалтай байна. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, нийгмийн манлайлалыг бий болгоход энэхүү үйл ажиллагаагаа ач холбогдолоо өгнө гэж зохион байгуулагчид үзэж байна. “Орон нутгийн хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал” чуулга уулзалтыг сумын ИТХ, “Зүрхний Цагаан-Уул” ТББ хамтран зохион байгуулсан бөгөөд цаашид уламжлал болгохоор төлөвлөж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%