Хүүхдийн байгууллага үүсч хөгжсний 90 жилийн ойд зориулан "Хүүхдийн чуулган"-ыг 2015 оны 05 дугаар сарын 14-нд зохион байгууллаа. "Хүүхдийн чуулган"-ыг нээж ИТХ-ын дарга үг хэллээ.Чуулганд анги болгоны төлөөлөл 5, 5 сурагч оролцож нийт 150 сурагч оролцлоо. Чуулганд урилгаар оролцсон байгууллагын удирдлагууд илтгэл тавьж. Чуулганд оролцогч сурагчид Илтгэлтэй холбоотой болон бусад асуудлаар санал дүгнэлт асууж хариултаа Сумын удирдлагууд, холбогдох дарга төлөөлөгчдөөс авлаа. Сурагчдаас гарсан санал дүгнэлтийг нэгтгээд уриалгын төслөө батлав. Чуулганы хаалтын үйл ажиллагаанд сум орон нутгийнхаа нэрийг гаргаж амжилт гаргасан сурагчдыг шагнаж урамшууллаа.