2014 оны 04 сарын 25 -ны өдрийн 15 дугаар тогтоолоор Галт дулаан ОНӨААТҮГ-ын 300000 мянгаас доош үнэлгээтэй элэгдэл зардлаа нөхсөн, цаашид ашиглах боломжгүй болсон 3651973 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөгийг актлах, 16 дугаар тогтоолоор 300000 мянгаас дээш үнэлгээ бүхий 13 нэр төрлийн эд хөрөнгийг актлах саналыг дэмжин аймгийн Орон нутгийн өмчийн албанд уламжлах, 17 дугаар тогтоолоор Хаан банкны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийн анхан шатны сонгон шалгаруулалт хийх түр комиссыг байгуулах, 18 дугаар тогтоолоор Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 11 дугаар тогтоолоор байгуулсан ОНӨААТҮГ-ын "Эшт Сүндэл" нэрийг "Эшт Сүндэл Хайрхан" болгон өөрчлөх, 19 дугаар тогтоолоор Цагаан-Уул сумын уугуул Найдангийн Эрдэнэбилэгийг "Гавъяат багш" цол тэмдэгээр шагнуулах тухай тодорхойлолтыг дэмжин холбогдох газарт уламжлах зэрэг 5 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.