Улсын баяр наадмыг тохиолдуулан 2014 оны 06 дугаар сарын 30 өдрийн тэргүүлэгчдийн хуралдааны №25 дугаар тогтоолоор Агар багийн иргэн Мандахын Чулуунбаатар, Өвгөд багийн иргэн Балдангийн Жамбалсүрэн нарын мал аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөрийг үнэлэн "Алтан гадас одон"-оор , №26 дугаар тогтоолоор Жаргалант багийн Сэрээтэрийн Бүд, Жадамбын Түмэндэмбэрэл нарын төрийн байгуулалгад олон жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөрийг үнэлэн "Алтан гадас одон"-оор , №27 дугаар тогтоолоор Жаргалант багийн иргэн Сэрээтэрийн Бүдийг "Цэргийн гавъяаны одон"-оор шагнуулах тухай, №28 дугаар тогтоолоор СДЭ-ийн ерөнхий эмч Чимэдийн Цэрэнжамцын эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөрийг үнэлэн "Хөдөлмөрийн хүндэт медаль"-аар шагнуулах тухай, №29 дугаар тогтооолоор Михлайн Саранчимэгийг "Банк санхүүгийн тэргүүний ажилтан" цол тэмдэгээр шагнуулах тухай, №30 дугаар тогтоолоор Жаргалант багийн Даваадоржийн Бүтэд, Данзангийн Оюунцэцэг нарын боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөрийг үнэлэн "Боловсролын тэргүүний ажилтан" цол тэмдгээр шагнуулах тухай, №31 Дугаар тогтоолоор Жаргалант багийн Гаваагийн Батааг "Алтан гадас" одонгоор , Дэлэгийн Баасанноров, Гаваагийн Бадраа, Бүдээгийн Жамсран нарыг "Хөдөлмөрийн хүндэт " медалиар шагнуулах тухай тодорхойлолтыг тус тус дэмжин холбогдох дээд шатны байгууллагад уламжиллаа. Мөн №32 дугаар тогтоолоор Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнийг Сумын Засаг дарга Д.Түмэнбаяраар ахлуулан байгуулж Үндэсний баяр наадмын тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажиллаж бүрэн эрхийнхээ хүрээнд зарцуулсан төсөвийн тайлангаа хуралд тайлагнахыг үүрэг болголоо.